Фидель Кастро 90 насны ойгоо тэмдэглэлээ

0

 

        Эрх чөлөөний арлын хувьсгалч Фидель Кастрогийн 90 насны ой өнгөрсөн амралтын өдрүүдэд тохиолоо. В.Путин тэргүүтэй дэлхийн удирдагчид түүнд баярын мэнд хүргэсэн байна. Кубын хувьсгалын эцэг Фидель Кастро 1926 оны наймдугаар сарын 13-нд газрын эзний гэр бүлд мэндэлжээ. Кубын ард түмэн их удирдагчдаа баяр хүргэж нийслэл Гавана хотын Карл Маркс театрт гала тоглолт зохион байгуулжээ. Тоглолтыг Фидель Кастро дүү Раулын хамт үзсэн байна. Уг тоглолтод Фидель Кастрогийн амьдралын онцлох үеүдийг жүжгээр үзүүлжээ. Түүнчлэн Гавана хотын гудамжинд том хэмжээний ёслолын буудлага болсон байна. Сүүлийн үед бие нь тааруу байгаа Фидель Кастро өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш олны өмнө харагдаагүй юм. Өмнө нь Фидель Кастро Кубын сонинд АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамаг шүүмжилсэн үгсийг нийтэлж байжээ. Тэрбээр АНУ дэлхийн II дайны үед Японы Хирошимад цөмийн бөмбөг хаясанд албан ёсоор уучлал гуйгаагүйд Барак Обамаг буруутгасан шүүмж сонинд нийтлүүлж байжээ. Барак Обама өнгөрсөн тавдугаар сард Хирошимад айлчилсан байна. Эрх чөлөөний арлын оршин суугчид Ф.Кастрод зориулан 90 метрийн урттай навчин тамхи бүтээсэн байна. "Fox News Latino” телевизийн мэдээлснээр, уг бэлгийг Кубын навчин тамхины нэрт мастер Хосе Кастеллар бүтээжээ. Тэрбээр тус телевизэд өгсөн ярилцлагадаа "Навчин тамхийг урт болгохийн тулд 10 гаруй хоногийн турш, хоногт 12 цаг ажилласан” гэжээ. Өдгөө 72 настай Хосе уг навчин тамхийг дэлхийд хамгийн сайн чанартай гэгдэх 80 орчим кг тамхины навчаар хийсэн байна. Кубын нийслэл Гавана хотод суугаа Их Британий Элчин сайдын яамны ажилтан энэхүү тамхины тухай мэдээллийг Лондонд байрладаг дэлхийн Гиннесийн рекорд амжилтыг бүртгэх төвд илгээснээ Кубын талд мэдэгджээ. Гэхдээ Фидель Кастро эрүүл мэндийн шалтгаанаас болоод 30- аад жилийн өмнөөс тамхиа орхисон аж. Кубын хувьсгалын удирдагч, Ерөнхий командлагч асан Фидель Кастро нь 1926 оны наймдугаар сарын 13-нд Кубын Орьенте мужид мэндэлсэн аж. Тэрбээр 1959 онд Кубын дарангуйлагч Фульхенсио Батистаг огцруулан засгийн эрхийг булаан авчээ. 2006 онд Кастро өвчний улмаас төрийн эрх мэдлээ төрсөн дүү Раулд шилжүүлсэн бөгөөд харин 2008 оноос Раул Кастро тус улсын Ерөнхийлөгчөөр албан ёсоор сонгогдсон байна. Кубын навчин тамхины мэргэжилтэн Хосе Кастелар өмнө нь бас ер бусын навчин тамхи хийж байсан ажээ. "Интерфакс” агентлагийн мэдээлснээр, тэрбээр Фидель Кастрод зориулан 2001 онд 11.4 метр, 2005 онд 20.41 метр навчин тамхи хийж байжээ. Мөн ноён Хосе дөрвөн жилийн өмнө 43.38 метрийн тамхи хийн олныг гайхшруулсан бөгөөд 2011 онд 81.80 метрийн урттай навчин тамхи бүтээсэн хэмээн "Ройтерс” агентлаг тэмдэглэсэн байна.

 

Х.Эрдэнэзаяа

- See more at: http://www.unen.mn/content/65671.shtml?alias=world#sthash.cADdtmn8.dpuf

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex