Жилд 30-40 хүүхэд түлэгдэж амиа алдаж байна
Сүүлийн үед бага насны хүүхдүүд түлэгдэх тохиолдол буурахгүй байгаа. Ялангуяа 0-3 насны хүүхдүүд ГССҮТ-ийн Түлэнхийн тасгийг дүүргэж байна. Дандаа халуун тогооны хоол цайнд шалзлагдаж хүргэгдэж ирсэн хүүхдүүдийг эмч сувилагч нар "Халуун тогооны хүүхдүүд” гэж нэрлэдэг ажээ.
Хичээл, цэцэрлэгийн амралт эхэлсэн энэ үед өдөрт 1-3 хүүхэд халуун хоол цайнд түлэгдэж ирж байна. Хамгийн гол нь түлэгдсэн хүүхдүүдийн хувьд эмчлүүлж байгаад нас барах тохиолдол их байдаг юм байна.
Тиймээс ч цагдаагийн хоногийн мэдээнд "Халуун цайнд түлэгдэж нас барлаа, түлэнхийн шархаа даалгүй амиа алдлаа, түлэнхийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаад нас барлаа” гэсэн мэдээлэл байнга орж ирдэг байна. Мэргэжлийн эмч нарынх нь хэлж буйгаар жилд 30-40 бага насны хүүхэд түлэгдэж амиа алддаг гэсэн судалгааг гаргажээ.
О.Сайхан
Сэтгэгдэл байхгүй байна.