Олимпт авлигын асуудал байдаг уу
Монголын боксчин Д.Отгондалайн мөнгөн медалийн төлөө Францын Ү.Софьянтай хийсэн тулааны дараа шүүлтийн талаарх шуугиан Монголд өрнөж байгаа бол гадаадын хэвлэлүүдэд ч авлигын асуудал бий юу гэсэн сэдвийг хөндөж байна
Theguardian.com, bbc.com зэрэг хэвлэлүүд авлигын асуудлыг хөндсөн байна.
Олимпийн наадам эхлэхийн өмнө л Английн алдарт The Guardian тэмцээнд авлигын асуудал бий, зарим жингийн медальтнууд аль хэдийн тодорчихсон шүү хэмээн шуугиантайгаар мэдэгдсэн нь дэлхий нийтийг цочроосон юм. Тэдний үзэж байгаагаар тухайн тоглолтыг шүүх шүүгчдийн оноолтыг урьдчилан гаргаснаар шүүгчдэд нөлөөлөх бололцоо үүсдэг гэнэ.
Шүүгчид
бөөн бөөнөөрөө бүлэг болон ажиллахаас гадна тэмцээн зохион байгуулалтын
зардал нэртэйгээр их хэмжээний "авилгал” AIBA-д ирдэг талаар
асуудал ч бас бий. Лондоны олимпийн өмнө BBC Азербайжан улс холбоондоо
10 сая доллар "зээлж”, зээлийнхээ төлбөрт медаль худалдаж авч байгаа
хэмээн зарлаж шуугиан дэгдээж байв.
AIBA үүнийг эрс үгүйсгэж, уг зээл нь мэргэжлийн цуврал тэмцээнүүдэд бий болгоход зориулагдаж байгаа бөгөөд эргэн төлөлтийн талаар мэдээлэх боломжгүй хэмээн яаран сандран мэдэгдэж байв.
Азербайжан 2011 онд ДАШТ-ийг зохион байгуулсан. Төлбөртөө алт, мөнгөн медаль авсан гэх. Олимпийн өмнөх маргааныг батласан мэт тулаан Япон С.Шимизу болон Азербайжаны М.Абдулхамидовын хооронд өрнөж, Япон боксчин өрсөлдөгчөө 6 удаа нокоутад оруулсан ч ялагдал хүлээсэн. Талбайн шүүгч,Туркменистаны иргэн нэг ч нокоутыг тооцоогүй, нэг ч сануулга өгөөгүй. Япончууд ч маш хурдан хариу арга хэмжээ авч, эсэргүүцэл бичин өөрсдийн талд шийдвэрээ гаргуулж чадсан. Ийм маргаан олимпоор дүүрэн гарсан гэнэ.
Сэтгэгдэл байхгүй байна.