Бондын дурлалт бүсгүй болохыг хүсэв
Энэтхэгийн жүжигчин, 2000 оны дэлхийн мисс Приянка Чопра ирэх сард худалдаанд гарах Британийн "Marie Claire” сэтгүүлийг чимж, ярилцлага өгсөн талаар "www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр ярилцлагынхаа эхэнд "Би илүү их амжилт олохыг хүсч байна. Би олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн уран бүтээлч болмоор байна. Мөрөөдлөө биелүүлэхийн тулд их хөдөлмөрлөж байна. Холливуудын олон кинонд тогломоор байна” гэж ярьжээ.
Сэтгүүлийн сурвалжлагч Чопрагаас "Таны мөрөөдлийн дүр. Ямар дүр
бүтээхийг хүсч байна” гэж асуухад тэрбээр "Жеймс Бондын дурлалт бүсгүй”
гэж хариулсан байна.
"Дараагийн Жеймс Бонд хэн болох нь нууц байна. Үнэнийг хэлэхэд, би
Бондын дурлалт бүсгүй болмоор байна. Хэн ч байсан би төгс зохицож чадна”
гэж тэрбээр хэлжээ.
Б.Дэлгэрцэцэг
Сэтгэгдэл байхгүй байна.