1075 жилийн настай нарс модыг олов
Грек Улсын нутаг дэвсгэрээс Европын хамгийн өндөр настай амьд модыг олсон байна. Боснийн нарс буюу Гельдрейхын нарс ч гэгддэг энэхүү "өндөр настан”-ыг Стокгольм, Майнц, Аризонын их сургуулийн эрдэмтдийн хамтарсан судалгааны баг илрүүлжээ.
Судлаачид модны жилийн цагиргийг судалсны дүнд 1075 гаруй жилийн настай хэмээн үзсэн байна. Гэхдээ модны гол руу хүрч чадаагүй тул уг нарс үүнээс ч өндөр настай байх магадлалтай гэнэ.
Сэтгэгдэл байхгүй байна.