Зөвшөөрөлгүй хуш модны самар, нарс зэрэг модыг тээвэрлэж явжээ
Өчигдөр цагдаагийн байгууллагын 102 утсанд СХД-25 "Зүүн салааны орчим мод ачсан автомашин байна” гэсэн мэдээлэл иржээ.
Мэдээлэлийг шалгаад үзэхэд ХУД-8 хороонд оршин суух Б /эр.44/-ийн "Портер” автомашинд, БГД-4. хороонд суух Т /эр.62н/ нь зөвшөөрөлгүйгээр нарс мод 59-ийг тээвэрлэн явсныг илрүүлсэн байна. Мөн түүнчлэн ХУД-14 хороо"Өлзийтийн орчимд хоёр "Hyundai”Porter” автомашиныг саатуулан шалгахад, ХУД-6 хороонд суух Ц /эр.28н/, ХУД-5 хороонд суух Д /эр.40н/ нар гарал үүслийн бичиггүй хуш модны самар тээвэрлэж явсныг илрүүлэн шалгаж эхэлжээ.
О.Сайхан
Сэтгэгдэл байхгүй байна.