Сингапурт "зика"-гийн халдвар авсан 26 тохиолдол нэмж бүртгэгджээ
Сингапурт шумуулаар дамждаг "зика” вирусийн халдвар авсан тохиолдлууд нэмж бүртгэгдсэнээр халдвар авсан хүмүүсийн тоо нийтдээ 82-т хүрлээ.
Тус улсын ЭМЯ-ны мягмар гарагт мэдэгдсэнээр, "зика”-гийн 26 тохиолдол нэмж бүртгэгдсэн байна.
Улс орны дотоодод "зика”-гийн халдвар авсан анхны тохиолдол бүртгэгдсэн гэж тус улсын Засгийн газар өнгөрсөн бямба гарагт мэдэгдсэн юм. Анх халдвар тархсан бүс нутагт шумуул устгах ажлыг холбогдох албаны хүмүүс хийж байна.
Шинээр халдвар авсан хүмүүсийн тав нь тус бүсээс гадна амьдардаг учир уг вирусийн халдвар газар авч магадгүй гэж түгшиж байна гэж ЭМЯ мэдэгдэв.
Жирэмсэн эмэгтэйчүүд халдвар авсан тохиолдолд тархины төрөлхийн хүнд хэлбэрийн гажигтай, хэт жижигхэн толгойтой хүүхэд төрдөг юм.
Хэрвээ халуурвал эмчид үзүүлэхийг жирэмсэн эмэгтэйчүүдэд эмч нар зөвлөж байна.
Зарим улс, тухайлбал Япон улс Сингапурыг "зика”-д нэрвэгдсэн улс гэж тодорхойлоод, Сингапур руу явах гэж буй иргэддээ шумуулнаас сэрэмжлэхийг зөвлөж байна.
Сэтгэгдэл байхгүй байна.