Анхаар, шумуул!!!
Өнгөрсөн оны тавдугаар сард бүртгэгдсэн Зика вирүст халдвар дэлхийн 30гаруй улсад эрчимтэй тархсаар байна.
Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын Олон улсын эрүүл мэндийн дүрмийн Шуурхай хороо 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хуралдан энэ талаар хэлэлцэж, "Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал” үүссэн хэмээн үзэж, гишүүн орнууддаа мэдэгдэл хүргүүлжээ.
Халдвар тархах зам
Ихэнх тохиолдолд
- шумууланд хазуулуулснаар,
- Цус сэлбүүлэх,
- шумуулын өндөг, авгалдай үржсэн усыг унданд хэрэглэснээс
- бэлгийн замаар дамждаг гэж үзэж байна.
- Шинж тэмдэг илрээгүй нөхцөлд халдвар авсан хүн нь халдвар авснаа мэдэхгүй, халдвар тээгч, дамжуулагч болох магадлалтай.
- Шумуул нь мал нохой зэрэг амьтдыг хазаж халдвар дамжуулах эрсдэлтэй.
- Шалбааг, тогтонги ус нь шумуулын өндөг, авгалдай үржих орчин болно.
Монголд ихэнх нутгаар тархсан Aedes,төрлийн шумуул Зика вирүст халдварыгдамжуулдаг.
Зика вирүсийн халдварын шинж тэмдэг
- Шумууланд хазуулснаас хойш 3-12 хоногийн дараа халуурах, тууралт гарах, нүдний салст үрэвсэх, булчин, үе мөч өвдөх шинж 2-7 хоног үргэлжилдэг.
- Гол төлөв жирэмсэн эхээс амьгүй ураг, тархи жижигрэх өвчтэй нярай төрж, өвчтөнүүдэд мэдрэлийн эмгэг үүсгэдэг байна.
Сэргийлэлт
- Шумуулд хазуулахаас сэргийлэх, ялангуяа бага насны хүүхэд, өндөр настан зэрэг өөрийгөө хамгаалах чадвар сул хүмүүс, жирэмсэн эмэгтэйчүүдэд тавих анхаарлаа нэмэгдүүлэх; шингэн, шүршигч, наалдуулагч, тос гэх мэт шумуул дайжуулагчуудыг ашиглах
- Гэр, орон байрандаа шумуул орохоос сэргийлж, цонх хаалгыг тор татаж хамгаалах, өрөөндөө шумуул дайжуулагч цацлагуудыг ашиглах.
- Гэр, орон байрныхаа ойр орчимд дугуй, сав суулга зэрэг ус тогтох боломжтой зүйлсийг байлгахгүй, тонтонги ус үүсгэхгүй байх.
- Хүүхдийг салхилуулахдаа гадаа ил задгай унтуулж орхихгүй байх.
- Бага насны хүүхдийг нохой, муур зэрэг тэжээвэр амьтадтай тоглуулахгүй байх,
- Гулын эрэг зэрэг шумуул ихтэй орчинд аялал зугаалга, амралт, салхилах зэргээр явахгүй байх. Шаардлага гарсан үед шумуулаас хамгаалах тос, түрхлэг хэрэглэж хамгаалах, хувцсаа тохируулж өмсөх.
- Булаг шандны ил задгай усыг буцалгалгүй түүхийгээр хэрэглэхгүй байх
- Зика вирүст халдвар бүртгэгдэж буй улс оронд аялсан хүмүүс цусны донор болохгүй байх
- Шүдний эмчилгээ зэрэг бичил мэс заслын үед зика вирүст халдвар бүртгэгдэж буй улс оронд аялсан тухайгаа эмнэлгийн ажилтанд мэдээлж байх.
- Халуурах, биеэр тууралт гарах зэрэг шинж тэмдэг илэрвэл эмчид яаралтай хандаж, оношлуулах.
- Тохиолдлын бэлгийн хавьталд орохгүй байх
Бэлтгэсэн: НЭМХ
Сэтгэгдэл байхгүй байна.