Бразилд хэт жижигхэн толгойтой 1638 хүүхэд төржээ
Шумуулаар дамждаг "зика” вирус тархсантай холбоотойгоор манай улсад 2015 оны 10 дугаар сараас хойших хугацаанд хэт жижигхэн толгойтой хүүхэд гарсан 1638 тохиолдол бүртгэгдээд байна гэж Бразилын ЭМЯ мэдэгдлээ.
Жирэмсэн эмэгтэйчүүд "зика” вирусийн халдвар авсан тохиолдолд хэт жижигхэн толгойтой хүүхэд төрөх болон бусад янз бүрийн төрөлхийн гажиг илэрдэг байна.
Харин Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдэгдэхдээ "Олимпын наадам Бразилд өвөл болж байхад эхлэх учир "зика” тархах эрсдэл эрс буурна” гэжээ
"Рио-2016” наймдугаар сард болно. Наймдугаар сар нь Рио-де-Жанейрогийн хамгийн хүйтэн сар бөгөөд энэ үеэр шумуул эрс цөөрдөг ажээ.
Сэтгэгдэл байхгүй байна.