С.Бямбацогт сайд аа, Хууль зүйн салбарын шинэчлэл халагдсан хурандаа нар лав биш шүү

0

14193762_1132615056827443_553045620_n

Хэний ч нам ялж, Засгийн эрхийг авч болно. Харин хэн ч байсан болгоомжтой хандах ёстой салбар бол Хууль зүйн салбар. Энэ салбарын хувь заяаг томилогдон ирсэн сайд л шийдвэрлэдэг нь харамсалтай. Монгол Улсын бүрэн эрх, тусгаар тогтнол, батлан хамгаалахтай салшгүй холбоотой салбар шүү дээ, уг нь. Сүүлийн хэдэн жил энэ салбарыг удирдсан сайд нар нь салбарыг бодлогыг дур мэдэн өөрчилж, халаа сэлгээг хавтгайруулсанаас болоод хуулийн байгууллагын нэр хүнд шороотой хутгалдчихаад байгаа нь үнэн. Энэ алдааг МАН-ын Засгийн газар, Хууль зүйн сайд С.Бямбацогт л засч залруулах үүрэгтэй.

С.Бямбацогтын өмнөх сайд нар салбарын бодлогыг алдагдуулсан ч нэг магтууштай ажил хийж чадсан. Энэ бол тухай салбарт хаан шиг сууж, хөрөнгөжсөн хурандаа нарыг албан тушаалаас нь буулгасан явдал байв. Гэвч МАН ялалт байгуулсан сургаар авлига, хээл хахуулийн хэрэгт холбогдож байсан, байгууллагын хөрөнгө санхүүг хувьдаа завшсан, албан тушаалаараа дамжуулж хөрөнгөжсөн хурандаа нар эргээд цагдаагийн байгууллагыг удирдахаар хөөцөлдөж яваа сураг дуулдлаа. Намд харьяалалтай учраас нам нь тэднийг шагнах ёстой гэж тэд үзэж л дээ. Тэгвэл ийм зүйл байж болохгүй. Хууль зүйн салбарт шударга нэгэн ажиллах ёстой. Ингэж байж л хууль биелүүлэхийг бусдаас шаардах эрх үүснэ. Түүнээс хууль зөрчдөг, авлига авдаг, байгууллагын мөнгийг шамшигдуулж модны захад олон давхар хаус барьдаг, баар цэнгээний газрууд ажиллуулдаг дарга нартай хууль сахиулах байгууллага байвал хэн хэзээ ямар хуулийг биелүүлэхийг хүсэх вэ дээ. Мэдээж шинэ сайдын ширээн дээр өмнө нь цагдаагийн байгууллагыг удирдаж байгаад албан тушаалаасаа чөлөөлөгдсөн хурандаа нарын нэрс байж л байгаа. Тэднийг намынхаа нэрийг бодоод томилчиход С.Бямбацогтод ямар ч асуудалгүй. Гэвч нэгэнтээ нэр нүүрээ алдчихсан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэлдгээр "хөрөнгөжсөн хурандаа” нар улсын биш амин хувийн ажлаа л амжуулах нь ойлгомжтой. Харин дараа нь үүсэх эрсдэл, хууль зүйн салбарт тулгарсан асуудал бүрийг сайд нь биеэрээ үүрч гардаг гэдгийг сануулахад илүүц биз. Энэ салбарыг удирдсан сайдууд тийм ч сайд нэртэй байдаггүйн шалтгаан албан тушаалаа хамгаалж үлдэхийн төлөө тэмцэж буй "баян” хурандаа нартай ч холбоотой байж мэдэх юм.

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex