Дэд бүтцийн салбарт Итали улс хамтарч ажиллах боломжтой гэв

0

 

Дэд бүтцийн салбарт Итали улс хамтарч ажиллах боломжтой гэв

 

Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд өнөөдөр /2016.09.05/ Итали Улсын Сенатын танхимын гишүүн Антонио Рацци тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

 

 

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга М.Энхболд төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай зочлохыг хүсээд өнгөрөгч 8 дугаар сард Итали Улсын төв хэсэгт хүчтэй газар хөдлөлт болж, олон хүний эрдэнэт амь нас хохирсонд хувиасаа болон парламентын нэрийн өмнөөс эмгэнэл илэрхийлэв.

 

Мөн тэрээр, "Итали Улстай тогтоосон харилцаанд Монгол Улс өндөр ач холбогдол өгч, гуравдагч хөршийн нэг хэмээн үздэг. Манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхтэй хөгжиж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Итали Улсад хийсэн айлчлал, мөн Италийн Сенатын Ерөнхийлөгч Пиерто Грассогийн Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал үүний тод илэрхийлэл болсон төдийгүй хоёр улсын харилцааг гүнзгийрүүлэхэд өндөр ач холбогдолтой байсан. Хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт эрчимтэй хөгжүүлэхэд хууль тогтоох байгууллагуудын уялдаа холбоо чухал үүрэгтэй” хэмээн онцлоод Улсын Их Хурлын зүгээс дэмжиж ажиллана гэв.

 

Итали Улсын Элчин сайдын яам Монгол Улсад шинээр нээгдсэн нь хоёр талын харилцааг шинэ түвшинд гаргахад чухал ач холбогдолтой болсон бөгөөд Монгол, Италийн Засгийн газар хоорондын холимог комиссын ээлжит хуралдааныг ойрын үед хийх чиглэлээр ажиллах, энэ хүрээнд хэрэгжүүлэхээр тохирсон асуудлуудыг ажил хэрэг болгох хэрэгтэй байгааг УИХ-ын дарга хэлсэн үгэндээ онцолсон. Мөн хоёр талын харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулах боломжтой хэмээгээд бизнес эрхлэгчдийг дэмжих, тухайлбал, хөнгөн үйлдвэр, арьс шир боловсруулах үйлдвэрлэл, дэд бүтэц зэрэг салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх тал дээр анхаарал хандуулж ажиллахыг төлөөлөгчдөөс хүслээ.

Итали Улсын Сенатын танхимын гишүүн Антонио Рацци Улсын Их Хурлын даргыг найрсаг дотноор хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд Итали Улс өөрийн Элчин сайдын яамаа Монгол Улсад нээхийг олон жил хүссэн хэмээгээд хоёр орны харилцааг хөгжүүлэх өргөн боломж байгааг онцлов. Тэрээр, Монгол Улсын хөгжил дэвшил хурдацтай байгаагийн зэрэгцээ бүтээн байгуулалтын ид үедээ явж байгааг дурдаад Монгол, ОХУ, БНХАУ-ын хооронд байгуулах эдийн засгийн коридор, дэд бүтцийн салбарт Итали Улс хамтран ажиллах боломжтой хэмээн хэлэв. Мөн Итали Улс арьс шир боловсруулах технологиороо дэлхийд тэргүүлэгч улс бөгөөд Монгол Улстай энэ салбарт хамтран ажиллах сонирхол байгааг тэмдэглэсэн.

 

Уулзалтын төгсгөлд Улсын Их Хурлын дарга төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай саатахыг дахин хүсээд Итали Улсын Сенатын Ерөнхийлөгч ноён Пиетро Грассод халуун дотно мэндчилгээ уламжлахыг хүсэв.

 

Энэхүү уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Италийн парламентын бүлгийн гишүүн Н.Оюундарь, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон, ГХЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ш.Одонбаатар, УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ц.Нарантунгалаг, Итали Улсын Сенатын танхимын гишүүн Бартоломео Пепе, Итали Улсын Сенатын танхимын гишүүн асан Даниел Тото, Гианфранко Конте болон албаны бусад хүмүүс байлцав гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex