Монгол-Орос-Хятадын оюуны өмчийн байгууллагуудын 4 дэх удаагийн бага хурал боллоо

0

Монгол-Орос-Хятадын Оюуны өмчийн байгууллагуудын "Оюуны бүтээлч үйл ажиллагааны үр дүнг хамгаалах, эдийн засгийн эргэлтэд оруулах асуудал: Технологи, инновацийг дэмжих төв ба жижиг, дунд үйлдвэр” сэдэвт 4 дэх удаагийн бага хурал өнөөдөр Туушин зочид буудалд боллоо.

 

 

Энэхүү бага хурлын нээлтэнд Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт мэндчилгээ дэвшүүлж үг хэллээ.  Мөн Монгол Улсын Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Р.Содхүү, БНХАУ-ын Оюуны өмчийн газрын дарга ноён Шэнь Чанью болон ОХУ-ын Оюуны өмчийн Холбооны албаны дарга ноён Г.П.Ивлиев  нар тус тус нээж үг хэлэв.

 

Хурлын үеэр ОХУ-аас "ОХУ дахь оюуны өмчийн салбарын хөгжил”, "ОХУ дахь Технологи, инновацийн төвүүдийн хөгжил”,  "Татарстан улс дахь оюуны өмчийн зах зээлийн хөгжил” БНХАУ-аас "БНХАУ дахь оюуны өмчийн хамгаалалт”, "БНХАУ дахь оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудал, жижиг, дунд үйлдвэрт үзүүлэх дэмжлэг” Монгол Улсын зүгээс "Оюуны өмчийн тогтолцоог хөгжүүлэх үндэсний стратеги”,  Монгол-Орос-Хятадын оюуны өмчийн байгууллагуудын 4 дэх удаагийн бага хурал боллоо

"Технологи, инновацийг дэмжих төвүүд ба жижиг, дунд үйлдвэрт үзүүлэх дэмжлэг зэрэг итгэлийг хэлэлцэж, хөрш 3 улсын оюуны өмчийн салбарын цаашдын хөгжлийн чиг хандлага, шилдэг туршлага, ололт амжилтын талаар өөр хооронд харилцан танилцуулга мэдээлэл хийлээ.

Энэ удаагийн 4 дүгээр бага хурлын ач холбогдол нь Монгол Улсын эрдэмтэн, судлаачид, зохион бүтээгчдийн үйл ажиллагааны үр дүнд бий болсон судалгааны ажил буюу оюуны бүтээлүүдийг эдийн засгийн эргэлтэнд хэрхэн яаж оруулах, технолги инновацийг дэмжих төвүүдийн үйл ажиллагааг идэвхижүүлэх, жижиг дунд үйлдвэрүүдэд оюуны бүтээлүүдийг хэрхэн ашиглах талаар зохих мэдлэг болон энэ үйл ажиллагааг хэрэгжүүлэх тодорхой гарц, арга, хэлбэрийг бий болгох явдал юм.

Түүнчлэн Монгол Улсын Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар, БНХАУ-ын Оюуны өмчийн газар болон ОХУ-ын Оюуны өмчийн Холбооны албаны 3 талт энэхүү уулзалтаар тус байгууллагууд оюуны өмчийн чиглэлээр цаашид хэрхэн хамтарч ажиллах талаар санал бодлоо солилцож чиглэл зорилтоо, тодорхойллоо.

Бага хуралд Монгол, ОХУ, БНХАУ-ын Оюуны өмчийн салбарын нийт 50 гаруй төлөөлөгч, албаны хүмүүс оролцов.


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex