ХААЛГА, ХӨШӨӨ ДУРСГАЛД МӨНГӨ ЗАРЦУУЛАХАА ЗОГСООЁ
Засгийн газар сүүлийн хэд хоногт хасна, танана, татвар нэмнэ, хална, солино гэдэг хэдэн брэнд үгтэй болж, иргэдийг нэлээд бухимдуулж байна. Манайхан юманд өнгөц ханддаг болохоор хэнээс татвар авч, юуг хасч, алийг нь танах гээд байгааг ухаж ойлгохгүй, өөр дээрээ тусгаж аваад л цахим ертөнцөөр баахан шаагиж байна. Үнэндээ бол тэр шийдвэрүүдийн ихэнх нь зөв гэж олон нийт үзэж байна.
Яах аргагүй эдийн засаг элгээрээ мөлхөх дээрээ тулж, төсвөө бид хэмнэж чадах бүхий л аргаар тэмцэхгүй бол энэ хэвээр дураараа дургиад байвал Засгийн газар дампуурлаа зарлах нь цаг хугацааны л асуудал гэдгийг эдийн засагчид ч хэлсэн. Тийм болохоор чадах чинээгээрээ төсвөө хэмнэж, хэтэрсэн тансаглалаа хасах гэж Засгийн газар оролдож байна. Өөрөөр хэлбэл, төрийн албаны тансаглал, мөнгөний "хөөс”-ийг хагалах зүүг Засгийн газар атгаж байгаа гэсэн үг. Харин зоригтойхон танаад хатгаад, хийсэн шиг хийж чадах эсэхийг нь харах л үлдэж байгаа юм.
Тэгвэл олон нийтийн зүгээс Засгийн газар танаж, хасах шийдвэрт нь тус дэм болох зарим санал санаачлагуудыг гаргаж, цахим ертөнцөд мэдээлэх болсон. Тухайлбал хамгийн сүүлд Өвөрхангай аймгийн Засаг даргаар нэлээд олон жил ажиллаж, энэ жил анх удаа УИХ-ын гишүүн болж сонгогдсон Д.Тогтохсүрэн гишүүний аймгийн Засаг дарга байхдаа хийлгэсэн 300 саяын хаалга гэх мэт зүйлийг танаж, татвар нэмэх асуудлыг хойшлуулах саналыг хэлж буй.
Ер нь энэ мэт аймгуудын хаалганд өдий хэмжээний мөнгө зарцуулдаг гэдгийг бүгд мэддэг. Гэсэн хэдий ч хөрөнгө мөнгийг нь орон нутаг, улсын төсвөөс гаргаад л барьж орхидог. Энэ байдлыг таслан зогсоох нь төсөв хэмнэх бас нэгэн арга байж болох.
Түүнчлэн дан ганц аймгийн хаалга гэлтгүй нийслэл хотын дүүргүүд хөшөө дурсгал байгуулж мөн л өдий төдий мөнгийг төсвөөс гаргаж орхидог. Тэгвэл ирэх жилүүдэд энэ мэт улсын төсвийг хэмнэлтгүй зарцуулдаг ажлуудаа зогсоохоо Ерөнхий сайд маань мэдэж байгаа л гэж найдая.

Сэтгэгдэл байхгүй байна.