Хуурамч дуудлага өгөхгүй байхыг анхааруулав
Сүүлийн үед цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл шуурхай удирдлагын төв буюу 101, 105, 102, 103 гэсэн тусгай дугаарын утсанд иргэдээс тэр дундаа хүүхдүүдээс хуурамч мэдээлэл дуудлага ихээр ирэх болжээ. Энэ нь хэвийн үйл ажиллагаа явуулахад нөлөөлж, хүндрэл учирч байгааг Цагдаагийн байгууллагаас анхааруулав.
Энэ оны эхний найман сарын байдлаар 101, 105 тусгай дугаарын утсанд нийт 130 мянган гаруй иргэн ханджээ. Үүний 71 хувь нь хуурамч буюу хүүхэд тоглосон дуудлага мэдээлэл байжээ. Мөн 102 дугаарын утсанд нэг сая 4 мянган мэдээлэл ирснээс 19 хувь нь хуурамч дуудлага мэдээлэл байсан аж. Харин 103 тусгай дугаарын утсанд 933 мянган дуудлага ирснээс 17 хувь нь тоглосон мэдээлэл ирсэн байна.
Иймд цагдаагийн байгууллагаас хуурамч дуудлага ирүүлсэн эзнийг олж тогтоон, хүүхэд тоглосон дуудлага бүрт аав ээжид нь анхааруулга зөвлөмж өгч ажиллаж байгаа юм байна. Тусгай дугаарын утас руу залгаж, хуурамч мэдээлэл ирүүлэх нь хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө хохирох эрсдэлтэй учраас ажилд хүндрэл учруулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Сэтгэгдэл байхгүй байна.