Согтуу 28 жолоочийг журамлав
Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр өчигдөр нийт 296 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 227 дуудлага бүртгэгдсэн байна.
Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 10 бүртгэгдэж, 2 хүний амь нас хохирч 10 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 1, явган зорчигч 4, Зам тээврийн осолд өртсөн сургуулийн болон сургуулийн өмнөх насны хүүхэд байхгүй. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 28 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллажээ.
О.Сайхан
Сэтгэгдэл байхгүй байна.