Венесуэлийн шоронд дэлбэрэлт болсны улмаас хоригдлууд амиа алдаж, шархаджээ
Венесуэлийн Сан-Хуан-де-лос-Моррос хотын шоронд дэлбэрэлт болсны улмаас нэг хоригдол амиа алдаж, 22 хүн шархадсан гэж тус улсын ДХЯ мэдэгдлээ.
Тус яамнаас лхагва гарагт гаргасан мэдэгдэлд "шоронд дэлбэрэлт болсны улмаас 16 хоригдол шархдаж, нэг хоригдол амиа алдсан тухай холбогдох албаны хүмүүс хэллээ. Мөн хоригдлуудын хамаатан болох эргэлтээр очоод байсан зургаан хүн шархадсан” гэв.
Харин дэлбэрэлтийн улмаас хоёр хоригдол амиа алдаж, 27 хүн шархадсан гэж Венесуэлийн зарим хэвлэл мэдээлж байгаа юм.
Үүнээс өмнөхөн буюу өнгөрсөн сарын 4-нд тус улсын Маракай хотын шоронд тэсрэх бөмбөг дэлбэлсний улмаас таван хоригдол амиа алдаж, наад зах нь 30 хоригдол шархдаж байсан юм.
Сэтгэгдэл байхгүй байна.