Виктория Бекхэмийн 18 настай өөртөө зориулж бичсэн захидал
Виктория Бекхэмийг "Spice Girls”-ын загварлаг "халуун ногоо” байсан, өдгөө дэгжин бүсгүй болсон гэдгээр нь мэднэ. Гэхдээ "Пош-Спайс” асан, одоогийн дэлхийн алдарт дизайнер, аз жаргалтай гэргий, дөрвөн хүүхдийн эх хэзээ нэгэн цагт нүүрэндээ батгатай, 3-4 кг илүүдэл жинтэй, өөртөө итгэлгүй охин байсныг мэдэх хүн бараг үгүй.
Тэрбээр саяхан "Vogue” сэтгүүлд 18 настай өөртөө хандаж хэлсэн үгээ нийтлүүлжээ. "Би тэр үед юу мэдэх ёстой байсан бэ” нэртэй энэхүү нийтлэлд Бекхэм уншигчдынхаа өмнө сэтгэлээ нээж, хамгийн нандин гэсэн нууцуудаа хуваалцжээ. Түүнчлэн нөхөртэйгөө хэрхэн танилцаж, дурлаж байснаа ч бичсэн байна.
Сэтгэгдэл байхгүй байна.