Деле Алли 2022 он хүртэл Тоттенхэмд
Английн Тоттенхэм Хотспур клуб 20 настай Англи хагас хамгаалагч Д.Аллитай гэрээгээ сунгалаа. Тэрбээр 2015 онд Тоттенхэм клубтэй 5 жилийн гэрээ байгуулж байсан бөгөөд энэ удаа гэрээгээ 2022 он хүртэл сунгажээ. Энэ удаагийн гэрээний заалтаар долоо хоногт 55.000 фунтын цалин авна.
2015-2016 оны Английн Премьер лигийн оны шилдэг залуу тоглогч Д.Алли ийнхүү Тоттенхэм клубт үлдэж байна. Өнгөрсөн улиралд лигийн 33 тоглолтонд оролцохдоо 10 гоол оруулж байсан.
Сэтгэгдэл байхгүй байна.