Европын оны шилдэг хөлбөмбөгчин хэн бэ

0

Европын оны шилдэг хөлбөмбөгчин хэн бэ

 

2016-2017 оны Европын шилдэг хөлбөмбөгчин шалгаруулах үйл ажиллагаа 25-ны Пүрэв гарагт Монако хотноо болно. Улирлын шилдэг тоглогчийн төлөөх эцсийн шалгаруулалтанд А.Гризман, К.Роналдо болон Г.Бэйл нар шалгарч үлдсэн. К.Роналдо сүүлийн 5 жил шилдэг 3-т шалгарч үлдээд байгаа бол Г.Бэйл болон А.Гризман нар анх удаагаа шилдэг 3-т шалгарч үлдээд байна.

 

А.Гризман: Францын шигшээ баг болон Испаний Атлетико Мадрид клубын 25 настай довтлогч А.Гризман өнгөрсөн улиралд шилдэг тоглолтоо үзүүлсэн. Клубын хамтаар нийт 54 тоглолтонд оролцохдоо 32 гоолыг өрсөлдөгч багийнхаа хаалганд оруулсан. Мөн тэрээр Аваргуудын лигт дэд байранд шалгарсан. Үүнээс гадна Францын шигшээ багийнхаа хамтаар энэ зун Европын АШТ-нд оролцож мөнгөн медаль хүртсэн. Гэвч А.Гризман клуб болон шигшээ багийнхаа хамтаар хоёр том тэмцээний шигшээд шалгарсан ч К.Роналдо ба түүний нөхдөд 2 удаа хожигдсон.

К.Роналдо: Португалын шигшээ баг болон Испаний Реал Мадрид клубын жигүүрийн довтлогч 31 настай К.Роналдогийн хувьд 2016-2017 оны улирал гайхалтай ялалт, амжилтаар дүүрэн байлаа. Тэр өнгөрсөн улиралд клубынхээ хамтаар Аваргуудын лигийн цомыг хүртсэн. Ингэхдээ тэр нийт 12 тоглолтонд оролцохдоо 16 гоол оруулж мэргэн буучаар шалгарсан. Энэ бол түүний клубын хамтаар үзүүлсэн амжилт. Үүнээс гадна К.Роналдо Португал улсынхаа шигшээ багийнхаа хамтаар анх удаагаа Европын хөлбөмбөгийн АШТ-нд түрүүлсэн. Энэ мэт амжилт нь түүнийг Европын шилдэг хөлбөмбөгчин болгох магадлалыг хамгийн өндөр болгож байна.

Г.Бэйл: Уэльсийн шигшээ баг болон Испаний Реал Мадрид клубын 27 настай жигүүрийн довтлогч Г.Бэйл өнгөрсөн улирлыг мөн амжилт дүүрэн өндөрлүүлсэн. Тэрбээр Реал Мадрид клубын хамтаар өөрийн карьерын 2 дахь Аваргуудын лигийн "дэлдэн чихт”-ийг өргөсөн. Мөн тэрээр шигшээ багийнхаа хамтаар өнгөрсөн зун явагдсан Европын АШТ-нд анх удаагаа оролцохдоо 3-р байранд оролцсон. Уэльсийн шигшээ багийн Европын АШТ-нд үзүүлсэн амжилт бол Г.Бэйлийн тоглолттой хамаатай байсан. Европын аваргын хэсгийн бүх тоглолтонд гоол оруулж шигшээ багаа хасагдах шатанд хөтөлсөн. Нэгэн цагт Европын дундаж багийн жигүүрийн хамгаалагчаар тоглож байсан Г.Бэйл өөрийн ур чадвараар Европын шилдэг тоглогчдын нэг болоод байна. Тэрбээр ийнхүү анх удаагаа Европын оны шилдэг хөлбөмбөгчний төлөөх шалгаруулалтанд эцсийн шатанд шалгарч байна.


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex