Парис Хилтон загвар өмсөв
Хилтон зочид буудлын өв залгамжлагч Парис Хилтон өчигдөр Милан хотноо зохион байгуулагдсан "Миланы долоо хоног” загварын долоо хоногт оролцсон талаар "www.dailymail.co.uk” мэдээллээ.
Тэрбээр уг шоунд зочноор бус моделиор оролцсон нь олны анхаарлыг татжээ.
Парис загвар зохион бүтээгч Филипп Флейний хэд хэдэн загварыг өмсч, амилуулсан аж. Мөн тэрбээр загвар өмсөхөөс гадна тоглолт хийж, үзэгчдийг хөгжөөсөн байна.
Парис 2013 оноос шөнийн цэнгээний газарт DG хийж, шинэ авъяасаа нээсэн билээ.
Тэрбээр кино жүжигчин, загвар өмсөгч, продюссер, дуучин, бизнесмэн юм.
Б.Дэлгэрцэцэг
Shuud.mn
Сэтгэгдэл байхгүй байна.