Бекхэм харшаа зарна
Английн хөлбөмбөгийн од Дэвид Бекхэм болон загвар зохион бүтээгч Викториа Бекхэм нар Франц дахь тансаг харшаа худалдахаар болсон талаар "www.dailymail.co.uk” мэдээллээ.
Уг харш зургаан унталгын өрөө, зочны өрөө, гурван галт тогооны өрөөтэй юм. Викториа байшингийнхаа дотор дизайныг XIX зууны үеийнх шиг зассан байна.
Ихэнх өрөөний тавилгыг цэвэр модоор урлажээ. Хос уг харшаа 2.4 сая ам.доллароор зарахаар болсон байна.
Бекхэм харшаа зарах асуудлаар өчигдөр хэд хэдэн хүнтэй уулзсан ч тохиролцоо хийж чадаагүй талаар түүний хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ.
Б.Дэлгэрцэцэг
Сэтгэгдэл байхгүй байна.