Брэд хүүхдүүдтэйгээ хэрцгий ханддаг уу
Холливуудын нэрт жүжигчин Брэд Питтийг хүүхдүүдтэйгээ хэрцгий харьцдаг байсан хэмээн орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байна. Холбооны мөрдөх товчоо буюу "FBI” уг асуудлаар мэдээлэл цуглуулж эхэлсэн талаар "www.dailymail.co.uk” мэдээллээ.
"FBI”-ийн ахлах ажилтан Лора Эмиллер "Брэд Питт хүүхдүүдийнхээ эсрэг хүч хэрэглэдэг байсан эсэхийг тодруулж байна. Баримт цуглуулах ажил эхэлсэн тун удахгүй бүх зүйл тодорхой болно” гэж хэллээ.
Хэдэн өдрийн өмнө Брэдийн эхнэр жүжигчин Анжелина Жоли Лос Анжелесийн шүүхэд салах өргөдлөө өгсөн билээ. Тэрбээр мөн хүүхдүүдээ асран хамгаалахаар болжээ. Өнөөг хүртэл салалтын шалтгаан нууц хэвээр байна.
Хос өнгөрсөн 2014 оны наймдугаар сард нууцаар хуримласан билээ.
Б.Дэлгэрцэцэг
Shuud.mn