Бархасбадь гарагийн дагуул дээр далай байдгийг баталжээ

0

Бархасбадь гарагийн дагуул дээр далай байдгийг баталжээ

 

Түүний ярьснаар, одон орончид Hubble дуран авайн тусламжтайгаар Нарны аймгийн хамгийн том гараг болох Бархасбадийн дагуулын мөсөн гадаргуу дээр оргилмол булгууд байгааг олж илрүүлжээ.

Европа-гийн мөсөн гадаргуугаас шингэн зүйл оргилон гарч ирж буйг нотлох зүйлүүдийг бид шинээр олж чадлаа гэж Спаркс ярьсан байна.   

Түүний хэлснээр, далай байгаа гэдгийг нотлох баримтуудыг 2014 онд дуран авайгаар ажиглалт хийх явцад олж авсан боловч мэдээллийг сайтар нягтлахад нэлээд цаг хугацаа шаардагджээ. Европа дээр усны судлууд буюу оргилмол булгууд байгаа нь мөсөн давхаргыг өрөмдөхгүйгээр далайн химийн бүтцийг судлах боломж олгож байгаа аж.  

Урьд өмнө нь эрдэмтэд таамаглахдаа, Европа дагуул дээр 100 км-ийн гүнд давсархаг далай тэнгис байдаг бөгөөд энэ далай нь мөсийг цоолон үе үе гадаргуу дээр гарч ирэн усан оргилуур маягийн зүйл үүсгэж, огтлогдон зүсэгдсэн мэт харагдах агаар мандлын давхаргад усны дуслуудын судлуудыг үлдээдэг гэж үзэж байсан юм. Ийм усан судлуудыг Hubble дуран авайгаар 2012 онд Европа-гийн өмнөд туйл орчимд илрүүлсэн аж. Гэсэн хэдий ч уг дагуул дээр оргилмол булгууд байдаг гэдгийг яг таг тогтооход шаардлагатай хангалттай хэмжээний мэдээлэл эрдэмтдэд байгаагүй юм.

Шинэ зуун гарснаас хойш Бархасбадь гарагийг судлахаар Cassini /2000 он/, Galileo /1995-2003 он/, New Horizons /2007 он/ зэрэг сансрын аппаратуудыг тус тус илгээж байжээ.

Харин 2020-оод онуудад Бархасбадь болон түүний дагуулууд руу JUICE (Jupiter Icy Moon Explorer) болон Europa Clipper гэсэн хоёр аппаратыг илгээхээр төлөвлөж байна.


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex