Луис Энрике: Манай хэсэгт сул өрсөлдөгч гэж байхгүй
Испанийн алдарт "Барселона” клуб өнгөрсөн шөнө Германы "Боруссия Мюнхэнгладбах” клубын талбайд зочилж, 1:2-оор буулгаж авсан билээ. Тэрбээр тоглолтын дараа хэсгийн нөхцөл байдлын талаар ярьсан байна.
Энрике "Энэ тоглолт манай хэсэгт сул баг байхгүй гэдгийг харууллаа. Бас сүүлчийн тоглолт хүртэл өрсөлдөөн дуусах болоогүйг ч санууллаа. Бидний зорилго бол хэсгээс гарах. Гэхдээ одоохондоо энэ талаар бодохгүй байгаа.
Арда Туран энэ тоглолтод тун сайн байлаа. Би түүний тоглолтод сэтгэл хангалуун байгаа. Энэ улиралд тэр өндөр төвшний тоглогч гэдгээ баталж байна” хэмээн ярьжээ.
Mminfo.mn
Сэтгэгдэл байхгүй байна.