Аравдугаар сарын зурхай

1

 

 

Хонь

 

Хонины ордны хайр дурлалын харилцааг энэ сард Бархасбадь гараг ивээнэ. Мөн Нар, Буд гараг хоёр дэргэдүүр нь дамжин өнгөрч давхцсанаар хостой Хонинууд хайртыгаа урьд урьдынхаасаа илүү халамжилхын хажуугаар өөртөө цаг гаргана. Сарын турш гэрлэлт, хайр дурлалын амьдрал, хайртай дотны хүн зэрэг чинь чиний бүхий л ертөнц байх бөгөөд бусад зүйлс нь тэрхүү ертөнцийг чинь тойрон эргэдэг дагуулууд байх болно. Гэхдээ энэ хүслийнхээ хажуугаар хайртаасаа хариу нэхэхгүй байхыг хичээгээрэй. Үгүй бол чи сэтгэлээр унаж, урам чинь хугарч мэдэх юм. Хайр дурлалын Сугар гараг сарын 19-нийг хүртэл Хониныхонд таагүй байрлалд байх учраас тэр. Гэхдээ 18-наас эхлэн Сугар гараг буцах хөдөлгөөн хийх учраас нөхцөл байдал эргээд дээрдэх учиртай. Энэ сард өөртөө томоохон зорилго тавьж, зохион байгуулах чадвараа ил гаргах боломж гаргаж харуулаарай. Мэдээж тэнд өрсөлдөөн бий. Тиймээс зорилгодоо хүрэхийн тулд чамд тодорхой төлөвлөгөө хэрэгтэйг санаарай. Зорилгодоо хүрэхийн тулд хэцүүхэн цаг хугацааг өнгөрүүлэх хэдий ч Ангараг, Дэлхий Ван гарагиудын ивээлээр чи азтай байх болно. Тиймээс эргэлзэлгүй өөдөө тэмүүл. Харин санхүүгийн хувьд сарын эхний хагаст сайн байх хэдий ч сарын сүүлд чамайг тооцоотой, арвич хямгач байхыг шаардана. Сарын эхний долоо хоногт дархлаагаа сайтар тордоорой. Эмнэлэгт үзүүлж, шинжилгээ хийлгэвэл бүр сайн. Мөн аль болох сэтгэл санаагаа тайван байлгаж, болоогүй зүйлд санаа зовдгоо багасгах хэрэгтэй шүү. Эцэст нь өөрийн зорилгодоо хүрэхийн тулд асуудалд ухаалагаар хандаж, аль болох найрсаг, зөв замаар шийдэлд хүрэхийг эрхэмлээрэй.

 

Үхэр

Үхрийнхний хайр дурлалын харилцааг 10 сарын 18-ныг хүртэл Сугар гараг ивээх учраас хостой хүмүүст харилцаагаа сайжруулах олон сайхан боломжуудыг авчрах болно. Мөн ганц биечүүлийн хувьд өмнөх халуухан харилцаагаа ахин сэргээх эсвэл цоо шинэхэн дүрэлзсэн харилцааг эхлүүлэх бололтой. Гэхдээ энэ нь түр зуурын таашаал, сэтгэл ханамжийг л чамд өгч чадна. Сарын 18 –аас хойш хосуудын уур амьсгал муудаж, илүү баргар, хөндий болж эхлэх магадлалтай. Харин санхүү, ажил албаны хувьд энэ сар тун сайн байх бөгөөд ашиг орлого, шагнал урамшуулалыг Үхрийнхэнд амлаж байна. Ажлын ачаалал их байх хэдий ч чи амжилттай даван гарна. Хүчин чармайлт чинь үнэлэгдэж зохих ёсоороо шагнагдана. Мөн сарын хоёр дахь хагаст чамайг амжилт, нийгэмд эзлэх байр сууриа өсгөх, олонд танигдах боломж хүлээж байна. Харин сарын эхний хагаст багийн ажиллагаа, бусадтай хамтран ажиллах арга барил, харилцаандаа анхаарч, эелдэг, найрсаг байхыг хичээгээрэй. Хувийн санхүүгийн тал дээр хэтэрхий үрэлгэн загнах хэрэггүй хэмээн од эрхэс сануулж байна. Хөл хүнд Үхрүүд эрүүл мэнддээ маш сайн анхаарах хэрэгтэй шүү. Хэрвээ хөл хүнд биш бол эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн шинжилгээ өгөхөд илүүдэхгүй. Мөн амьдралын хэв маягтаа шинэ зүйлс оруулж, нэг хэвийн байдлаа өөрчилбөл сэтгэл санаа чинь дээрдэх болно. Бие галбир, гоо сайхандаа анхаарч, цаг гаргаарай.

 

Ихэр

10 сарын 9-нөөс Ихрийнхний хайр дурлалын харилцааг Бархасбадь гараг ивээх бөгөөд энэ үеэр хүсэл тачаал оргилох болно. Мөн хайр дурлалын тал дээр азтай байна. Сэтгэл хөдлөл, мэдрэмж өндөр байх бөгөөд ганц биечүүд сонирхолтой нэгэнтэй учирна. Сарын 18-ны өдрөөс эхлэн Сугар гараг Ихрийн ордны хайр дурлалын харилцааг ивээж эхэлснээр хосын харилцаа маш хүчтэй болж, улам бүр бадран асна. Санхүү, ажил мэргэжлийн тал дээр ч мөн адил энэ сард азтай байна. Учир нь Ихрийнхний азыг тэтгэдэг Буд гараг энэ сард ивээл байрлалд байна. Энэ үед чи зөв цагтаа зөв газарт очих, санаандгүй аз тохиох, хэн нэгэн чамд туслах гэх мэтээр ивээлийг нь мэдрэх болно. Мөн томоохон үүрэг даалгавар хүлээж авах, нөхцөл байдлыг өөрчлөх, томоохон шийдвэр гарах гэх мэтээр өөрийн авъяас чадварыг бүрэн гаргаж, бусдад өөрийгөө харуулах боломжийг од эрхэс олгох болно. Хувийн санхүүгийн хувьд ч муугүй байх хэдий ч ашиг орлогодоо дулдуйдаж, ашиггүй зүйлд үрвэл байдал эсрэгээрээ эргэнэ гэдгийг санаарай. Гэхдээ сарын турш эрч хүчээр дүүрэн, сэтгэл санаа чинь өөдрөг байх болохоор эрүүл мэнддээ онцгой анхаарах шаардлага бараг гарахгүй. Гэхдээ энэ эрч хүчээ спортоор хичээллэх, зорилгын жагсаалт гаргаж түүндээ хүрэх зэргээр үр ашигтай зарцуулаарай. Эцэст нь найз нөхөд, хамтрагчтайгаа мөнгөтэй холбоотой зөрчил үүсэхээс сэргийлж, бодолтой байгаарай.

 

Мэлхий

Дүрэлзсэн хүсэл тэмүүлэл болон сэтгэлийн түгшүүр хослосон сар ирж байна. Хайр дурлалын гараг болох Сугар энэ сарын 18-ныг хүртэл Мэлхийн ордны хайр дурлалын харилцааг ивээх болно. Сугар гараг нь энэ хугацаанд хосын харилцаанд тун таатай нөхцөл байдлыг бүрдүүлж өгөх болохоор энэ боломжийг ашиглаад хайр дурлалын харилцаагаа улам бат бөх болгоод авбал сайн. Мөн энэ сарын турш ажил алба гэхээс илүүтэйгээр хувийн амьдралдаа анхаарахыг од эрхэс зөвлөж байна. Гэсэн хэдий ч сарын дунд үеэс өөрийн мэдлэг, ур чадварыг ашиглан улам бүр идэвхитэй ажиллана. Бизнес түншлэл, хамтын ажиллагаа, гэрээ хэлэлцээр гэх мэт харилцааны асуудлуудад оролцохгүй байсан нь дээр. Бүр болохгүй бол сарын эхний хагаст дээрх ажлуудыг амжуулахыг хичээгээрэй. Ажлаас шалтгаалсан стрессээ тайлахгүй байх, улам өөрийгөө сэтгэл санаагаар унагаад байвал биеийн эрүүл мэндэд чинь нөлөөлж, дархлаа муудаж мэднэ. Тиймээс өөрийгөө тайван байлгаж, маш сайн амрааж стресст өртөхгүй байх тал дээр анхаарал хандуулах хэрэгтэй. Аль болох идэвхитэй, бүтээлч байж, өөртөө зориулж сонирхолтой шинэ зүйлсийг туршихад ч гэмгүй шүү. Эцэст нь багийн хүчин чармайлтанд гар бие оролц, зорилгынхоо төлөө тэмц.

 

Арслан

Хайр дурлалын харилцаан дээр энэ сард Арслангууд маш азтай байх бөгөөд хостой ч бай үгүй ч бай бүгдэд нь энэ аз хамаатай байх болно. Аялал зугаалгаар явах, эргэн тойрныхоо хүмүүстэй харилцаа холбоотой байх зэрэг нь хуучин харилцааг улам нэгтгэх сайн талтайгаас гадна шинэ харилцааг тогтооход ч тусална. Мөн энэ сарын 18-наас хайр дурлалын Сугар гараг Арслангийн ордны хайр дурлал болон хүсэл тачаалыг ивээж эхлэх ба сарын үлдсэн хугацаанд хайр дурлалын амьдрал сэтгэл догдлолтой, аз жаргалтай өнгөрнө. Харин ажлын талбар дээр Арслангууд эрч хүчтэй, мятрашгүй чармайлттай байна. Өмнөө тавьсан зорилгоо биелүүлэхийг маш их хүсэж, санаачлагатай байх хэдий ч өдөр тутмын жижиг асуудал, бэрхшээлийг нэг тийш шийдэх хэрэг гарна. Хэрвээ чи оюуны, тооцооны, хэлэлцээрийн, худалдаа эсвэл аялал жуулчлалын ажил эрхэлдэг бол энэ сард тун амжилттай байна. Мөн мөнгө Арслангийн ордныхонд энэ сард асуудал болохгүй. Ангараг болон Санчир гарагуудын нөлөөгөөр ужиг өвчин сэдэрч мэдэх тул аль болох урьдаас арга хэмжээ авах хэрэгтэй. Мөн халдварт өвчнөөр өвдөх магадлал өндөр байгаа учраас өөртөө анхаарал тавьж, шинжилгээ өгч, дархлаагаа дэмжих хэрэгтэй шүү. Мөн өөрийгөө хэт ядраахаас зайлсхийгээрэй. Эцэст нь чин сэтгэлээсээ ярилцаж, санал бодлоо хуваалцаж чадах аль болох олон хүмүүстэй уулзаарай. Энэ нь чамд тааламжтай мэдрэмж төрүүлэх болно.

 

Охин

Охины ордны хайр дурлалын харилцааг энэ сард Ангараг болон Дэлхийн Ван гарагууд хамтран ивээх учраас хайр дурлал, янаг амрагийн хүсэл тачаал тунчиг эрчимтэй байна. Энэ үеэр чамд тулгарах гол асуудал нь хоёр гарагийн давхцлыг зөв залах юм. Заавал удирдах гэлгүйгээр зөнгөөр орхивол чамд онцгой мөчийг авчрах хэдий ч зарим нэг төсөөлөө ч үгүй эрсдлийг дагуулж мэднэ гэдгийг санаарай. Цаанаасаа л ялгараад байх тэр их хүсэл тачаал, эрч хүчийг зөв, ухаантай зарцуулах хэрэгтэй шүү. Харин санхүүгийн тал дээр энэ сард томоохон амжилт болон боломжуудаар дүүрэн байна. Нар чамд эрх мэдэл, нэр хүндийг авчирч, харин Бархасбадь гараг мэдлэгийн хүрээгээ тэлэх, шинийг сурч мэдэх, туршлагажих боломжуудыг нээж өгнө. Нар болон Бархасбадь гарагийн энэхүү нийлэмж нь чамд ажил мэргэжлийн ололт амжилттай байж бусдын анхаарлын төвд байхыг илтгэж байгаа юм. Мөн энэ хоёр гарагийн нийлэмж нь аравдугаар сард охины ордны мөнгө санхүүгийн байдлыг ивээж байгаа учраас ашиг орлогын хувьд тун ач холбогдолтой сар болж өнгөрөх болно. Сануулахад орлого сайн байлаа гээд хэт өгөөмөр сэтгэл гаргах эсвэл хэрэггүй зүйлст хэт их мөнгө зарцуулахаас зайлсхийгээрэй. Мөн орлогын үүд нээгдсэн гээд амар хялбар арга, хууль бус замаар мөнгө олох гэж оролдох хэрэггүй шүү. Эрүүл мэндийн хувьд ч мөн сайн байна. Дээр дурьдсанчлан эрч хүчээр дүүрэн байх бөгөөд ямар нэгэн өвчин шаналал Охины ордныхонд заналхийлэхгүй. Гэхдээ ажлын ачаалалаас болж бага зэргийн стресст өртөх, анхаарал сулрах зэргээс болж осол, аваарт өртөж болзошгүй тул анхаарал болгоомжтой байгаарай. Эцэст нь хэтэрхий аз туршсан зүйл хийж, бүх зүйлээрээ дэнчин тавих хэрэггүй.

 

Жинлүүр

Энэ сард Жинлүүрийнхний хувьд хайр дурлалын амьдрал тогтуун, хэвийн өнгөрнө. Учир нь Буд гараг Жинлүүрийн ордод ирж байршсанаар бүхнийг логиктойгоор харж, бодож, тунгаах аж. Мөн хайр дурлалын Сугар гарагийн байрлалаас хамаарч хайр сэтгэлийн асуудлаас илүү ажил, мөнгө, нийгмийн харилцаатай холбоотой зүйлсэд анхаарна. Гэхдээ энэ сар Жинлүүрийнхний хувьд тун азтай сар байх болохоор хайр дурлалын амьдралд нь их биш ч нөлөөгөө үзүүлэх нь тодорхой. Мөн Тэнгэрийн ван, Далайн ван гарагиуд ээлтэй байрлалд байгаа учир хосын харилцаанд ноцтой зөрчил үүсэхгүй. Гэртээ, гэр бүлийнхэн дундаа аль болох тайван байдлыг эрхэмлэж, зөрчил маргаанаас холуур байгаарай. Нар болоод Сугар гарагийн нөлөөгөөр энэ сар ажлын амжилт, аз хиймориор дүүрэн байх нь.Ажлын байран дээр зохион байгуулж, удирдах чадвар, харилцааны соёл, хүлээцтэй зан чанарууд чинь энэ сард илүү товойн харагдах болно. Мөн Буд гарагийн нөлөөгөөр тооцоолон бодох, дүгнэлт гаргах, хэлэлцээр хийх, судалгаа шинжилгээний ажлууд амжилттай байна. Харин ажлын байрны өрсөлдөөн, шинэ хамтын ажиллагаатай холбоотой зүйлс чиний ур чадварыг шалгах бололтой. Санхүүгийн нөхцөл байдал чинь сайн байх хэдий ч үл хөдлөх хөрөнгө болон сар бүрийн томоохон зардлууддаа хяналттай байгаарай. Энэ сард эрүүл мэнд, сэтгэл санаа чинь сайн байж, эрч хүчээр тасралтгүй сэлбэгдэнэ. Гэхдээ илүүдэл жин асуудал болж мэдэх учраас хоололтондоо анхааралтай байгаарай. Сарын сүүлээр сэтгэлийг чинь зовоож стресстүүлэх зүйл гэр бүлд чинь болж мэдэх ба түүнээс болж ядрах хандлагатай байгаа тул аль болох эвтэй байгаарай. Эцэст нь тайван байж, амьдралынхаа гол зорилгыг тодорхой байлгах хэрэгтэй шүү.

 

Хилэнц

Энэ сард Хилэнцүүдийн хайр дурлалын амьдрал хоёр цаг хугацаанд хуваагдах болно. Сарын 18-ныг хүртэл Сугар гараг Хилэнцийн ордод ирж байршиснаар хайр дурлалын хувьд азтай байх учиртай. Өөрийгөө тачаангуй, сэтгэл татам хэмээн мэдэрч, өөртөө итгэж, эсрэг хүйстнээ соронзон мэт татах болно. Хостой Хилэнцүүдийн хувьд энэ мэдрэг байдал харилцааг чинь илүү бат бөх, халуухан болоход нөлөөлнө. Харин 18-аас хойш хайр дурлалын хувьд эмзэг, үлбэгэр үе ирэх ба ганцаардал, үл ойлголцол, гомдол мэдрэгдэх ажээ. Хостой Хилэнцүүдийн хувьд үл ойлголцлын шалтгаан нь мөнгө байх магадлал өндөр байна. Энэ сард Хилэнцүүд өөрийн ирээдүйн нэлээд нухацтай тунгааж, хэн болохоо шийдэх бололтой. Юу хүсэж байгаагаа олж нээн, зорилгоо тодорхойлж, нарийвчилсан төлөвлөгөө гаргана. Үүнд тохирсон эрч хүч ч чамд дүүрэн байна. Сарын эхний хорь хоног хашир болгоомжтой байж, ажлын байран дээр өөрийгөө нэг их дөвийлгөж, ил гаргахыг хүсэхгүй. Гэхдээ энэ хугацаанд дараагийн томоохон алхамдаа чиглэсэн бэлтгэл хийвэл сайн. Одоогоор чи бусадтай амархан харилцаа тогтоож, хамтын ажиллагаа эхлүүлж чадаж байгаа ч хэн нь чанартай, үнэнч хамтрагч вэ гэдэг дээр анхааралтай бодож тунгаах хэрэгтэй шүү. Сарын дундуур ашиг орлого нэмэгдэнэ. Сарын эхний хорь хоногт ажил, амралтаа сайтар зохицуулж, аль болох ядрахгүй байх хэрэгтэй. Согтууруулах ундаанаас татгалзвал сайн. Үгүй бол сэтгэл санаагаар унаж, биеийн чинь эрүүл мэндэд нөлөөлөхөд хүрнэ. Сарын сүүлийн 7 хоногт бүх зүйл эргээд сайжрах болно оо. Эцэст нь сануулж хэлэхэд аль болох уян хатан байж, бүхнийг хар цагаан гэсэн хоёр өнгөөр харахгүйг хичээгээрэй.

 

Нум

10 сарын 5-24 –ний хооронд Бархасбадь, Буд гарагиудын хослосон нөлөөгөөр Нумын ордныхон хайр дурлалын амьдралдаа томоохон шийдвэр гаргаж, өөрчлөлтийг дагуулна. Энэ нь сайн гэхээс илүү сорилт байх талтай. Гэвч эцсийн үр дүн нь нэг бол сайн үгүй бол муу харагдаж байгаа хэрнээ эцсийн эцэст чиний хүсэж байсан зүйл биелсэн байх болно. Сарын хоёрдугаар хагаст Нумууд эхнийхээсээ илүү аз жаргалтай байх ажээ. Ажил хэргийн хувьд азтай байж, олны дунд нэр хүнд чинь өснө. Бархасбадь болон Нарны нөлөөгөөр бодож яваа том ажлаа бүтээхэд чинь туслах дэмжигчдийг олж чадна. Санчир гарагийн нөлөөгөөр бүх зүйл төлөвлөгөөний чинь дагуу бүтэхгүй ч хөдөлмөрийн чинь үр дүн чамайг гонсойлгохгүй. Чамайг дэмжих дэмжигчид ч олон байна. Олон нийтийн үйл ажиллагаанд оролцож, арга хэмжээнд очсоноор хүмүүсийн дундах нэр хүндэд чинь сайнаар нөлөөлнө. Энэ сарын турш мөнгө чиний хувьд томоохон хөдөлгөгч хүч байхаас гадна сэтгэлийг чинь ч зовоож чадна. Санхүүтэй холбоотой шийдвэр, үйл хэрэгт болгоомжтой, тооцоотой хандах хэрэгтэй шүү. Эрүүл мэндийн хувьд ерөнхийдөө өмнөх саруудаас сайжирч, асуудал багатай байх болно. Гадаад орчны дарамтууд багасаж, уур амьсгал сайжирч илүү тайван болно. Гэхдээ Санчир гараг Нумын ордод байсаар байгаа болохоор эрүүл мэнд, сэтгэл санааны асуудлыг хойш тавьж огт болохгүй шүү. Эцэст нь хэлэхэд сэтгэл хөдлөлөө битгий дар. Аль болох ил гарга, бич, зур, дуул, бүжиглэ. Бүхнийг хөнгөнөөр хүлээж ав.

 

Матар

Хүсэл тачаал оргилсон "галзуу” сар ирж байна. Хүсэл тачаалын Ангараг гараг, Дэлхийн вантай хавсран Матрын ордныхонд нөлөөлснөөр эсрэг хүйстнээ соронз мэт татаж, өөрсдөө ч хүчтэй татагдах бололтой. Бэлгийн амьдралдаа цоо шинэ салхи салхилуулах зориг бас хүслээр дүүрэн байх чамд анхны алхмыг өөрөө түрүүлж хийх нь ч хэцүү биш байх болно. Энэ нь чамд энэ сарын турш адал явдал, баяр баясал, таашаалыг авчрах хэдий ч бүсгүй хүн гэдгээ санаж ухаалаг байгаарай. Хардалт, өмчлөх сэтгэлээ хяналтандаа байлгаарай. Ангараг, Дэлхийн ван гарагиудын нөлөөгөөр чи нэг зүйлд зорьсон, түүндээ төвлөрсөн л бол бүхнийг гүйцэлдүүлэх хүчтэй байна. Хэн ч юу ч чамайг зогсоож чадахгүй бөгөөд чамд хангалттай хүч чадал, өсөж дэвших хүсэл байна. Энэ үед шинэ бизнес эсвэл төсөл эхлүүлбэл амжилтанд хүрэх магадлал хамгийн дээд түвшинд байна. Учир нь Сугар гараг болон Нар Матруудыг бүх чадлаараа дэмжиж, өөрийгөө хүчирхэгжүүлэх, хүндлэл хүлээх, ажлаа амжилттай бүтээхэд чинь тусална. Сарын 18 –н хүртэл Матрууд бусдаас маш их дэмжлэг хүлээх бололтой. Гэхдээ хувийн орлого тийм ч сайнгүй байна. Энэ нь чамайг анхааралтай, бодолтой байхыг байнга сануулах болно. Ангараг гарагийн ивээлээр сарын турш чи эрч хүчээр дүүрэн байна. Гэхдээ энэ нь эрүүл мэнддээ анхааралгүй, гаргуунд нь гаргаж болно гэсэн үг биш бөгөөд Санчир гарагийн байрлалаас хамаарч гадны нөлөөтэйгөөр бэртэж гэмтэх магадлалтай. Эцэст нь сануулж хэлэхэд хэт их эрч хүч, хүсэл тэмүүллээ хяналтаасаа алдчихав аа!

 

Хумх

Адал явдал, шинэ туршилт, нээлттэй, хөгжилтэй сэтгэлээр дүүрэн сар ирж байна. Нар, Сугар, Буд гарагиудын хавсарсан нөлөөгөөр чи өөрийгөө яг л эргээд хүүхэд болчихсон мэт мэдэрнэ. Хайрттайгаа хамт романтик аялалд явах, бэлгийн амьдралдаа шинэ салхи салхилуулахад ээлтэй. Ганц биечүүд гэрээсээ хол, урлаг соёл, боловсролтой холбоотой газарт хайр дурлалтайгаа учрах магадлал өндөр байна. Сарын турш чамд эрдэмтдийг л өөртөө татаад байгаа мэт мэдрэмж төрнө. Ажил албаны тал дээр завийг чинь сэлүүрдэж, хурдан урагшлуулахад туслах хэд хэдэн "сэлүүрийг” энэ сард олж авах болно. Хилийн чанад, интернэт дээр суурилсан шинэ бизнес эхлүүлбэл амжилттай. Мөн эрдэм номын мөр хөөж байгаа Хумхынхан энэ сард нэлээд амжилттай байх бололтой. Ном хэвлүүлж, урлагийн ертөнцөд хөл тавьж магадгүй. Санхүүгийн хувьд санаа зовох зүйлгүй. Сарын турш биеийн эрүүл мэнд сайн байж, өөдрөг, эрч хүчтэй байх хэдий ч сэтгэл түгшиснээс болж нойрны асуудал үүсч магадгүй шүү. Муу зуршилтай болох магадлал өндөр байна. Алхаж, гүйж, хөдөлгөөнтэй байхыг эрхэмлээрэй. Эцэст нь сануулж хэлэхэд хов жив, худал хуурмагаас аль болох хол байгаарай.

 

Загас

Энэ сарын эхний долоо хоног өнгөрөгч сарын үргэлжлэл болж өнгөрөх ба хайр дурлалын амьдралд чинь томоохон өөрчлөлт, үйл явдлууд өрнөнө. Харин сарын сүүлээр энэ үйл явдлууд бүхнийг нэг тийш болгох дүгнэлтэд чамайг хүргэх болно. Сарын 7-оос сэтгэл санаа тогтворжиж, хостой Загаснууд санхүүгийн асуудалд анхаарлаа хандуулж эхэлнэ. Загаснуудын хайр дурлалыг ивээгч Буд гараг Бархасбадь гарагтай хавсран нөлөөлснөөр хосуудын харилцаа улам бат бөх болж, дээд төвшинд ойлголцоно. Хайр дурлалтай холбоотойгоор аялалд гарах магадлалтай. Мөн энэ сард мөнгө Загаснуудын хувьд хамгийн чухал зүйл байх болно. Ажил, бизнесийн хувьд ч илүү ашигтай тал руу нь хэвийсэн байх аж. Өв залгамжлал, бэлэг, зээл, хөрөнгө оруулалт гэх мэт их хэмжээний хөрөнгө чамд орж ирнэ. Боловсролоо дээшлүүлж, сурч хөгжихөд ээлтэй. Нийгмийн харилцаанд идэвхтэй оролцоно. Сарын хоёрдугаар хагаст Загаснуудын цаашдын карьерт чухал нөлөөлөх үйл явдал болно. Дархлааны систем чинь сайнгүй байна. Биеэ хайрлаж, сайтар амраарай. Эцэст нь хэлэхэд нөөцөө сайтар тооцоолж, ач холбогдолтой зүйлс дээр л анхаарлаа төвлөрүүлээрэй.


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

1 сэтгэгдэл
Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex