Авлигатай тэмцэх шинэ хууль хэрэгжиж эхэлснээр гольфийн талбайн захиалга буурч, хурим найранд очих зочдын тоо цөөрчээ

0

 

 

Хөгжлөөрөө дэлхийд 11-д жагсдаг, Ази тивдээ 4 дэх том эдийн засагтай БНСУ нэгэн шинэ хууль баталсан нь сүүлийн үед бөмбөрцгийн анхаарлыг татаж, мэдээллийн томоохон агентлагууд энэ тухай онцлон мэдээлсээр байна. Өмнөд Солонгос нь авлигын төсөөллийн индексээр өнгөрсөн онд 27 дугаар байрт орсон. Энэ нь чамлахааргүй үзүүлэлт боловч тус улс авлигатай хийх тэмцлээ улам бүр чангатгахыг эрмэлзэж байгаа юм.

 

Хэдхэн хоногийн өмнө Сөүл хотын Ганнам дүүрэгт нижгэр хурим болжээ. Хуримын үеэр хоёрын зэрэг папараци сэтгүүлч эргэлдэж байлаа. Тэд энэ хотын хамгийн чинээлэг дүүрэгт болж байгаа хуриманд ирсэн урлаг соёлын оддыг онцолсонгүй. Харин хуримд оролцож байгаа төрийн албан хаагчдыг дуран авайдаа онилжээ. Парламентаас саяхан батлагдсан авлигын эсрэг шинэ хуулийг хуриманд уригдсан төрийн албан хаагчид зөрчиж бэлэг сэлт авах вий гэдэг үүднээс ийнхүү папарацичид ажилласан байна.

Авлигатай тэмцэх энэхүү шинэ хуулийг маш хатуу хэмээн тодотгож болно. Энэ хуулийн үйлчлэлд нийтийн албан тушаалтнууд, төрийн өмчит үйлдвэрийн газрын албан тушаалтнууд, багш нар, сэтгүүлчид зэрэг нийтдээ 4 сая орчим хүн хамрагдаж байгаа бөгөөд тэдний авч болох бэлэгний үнийн хэмжээ болон дайлуулж цайлуулах хоол ундны үнийн хязгаарыг энэ хуулиар хатуу тогтоож өгсөн юм. Бага түвшний авлига өргөн тархсан байдлыг арилгах зорилготойгоор энэ хуулийг баталж өнгөрсөн долоо хоногоос хэрэгжүүлж эхэлжээ. Уг хуулийг Дээд шүүхийн шүүгч асан Ким Ён Ран боловсруулсан бөгөөд хуулийг боловсруулсан хүнийх нь нэрээр "Ким Ён Раны хууль” гэж олон нийт нэрлэх болсон юм. 50 сая хүн амтай БНСУ-ын 4 сая төрийн албан хаагчийг хамран үйлчлэх энэ хуулийн талаар тус улсын Үндэсний Ассамблейн дарга Чун Си Кун сэтгүүлчдэд өгсөн ярилцлагын үеэр "Шинэ хууль бол өмнөх хуулиудаас үнэхээр өөр. Энэ хуульд маш олон буруу зүйлийг хамруулсан бөгөөд хууль зөрчигчдөд хатуу шийтгэл оногдуулахаар заасан. Энэ хууль хүмүүсийг тогтсон муу зуршлаа хаяхад туслах болно. Хүмүүст таагүй санагдаж байж магадгүй ч сайн эм гашуун байдаг” гэж хэлжээ.

Үндсэндээ энэ хуулийн зорилго нь хүүхэддээ сайн үнэлгээ авах зорилгоор эцэг, эхчүүдээс багш нарт, төрийн байгууллагын үйл ажиллагааг хурдасгах зорилгоор бизнес эрхлэгчдээс албан тушаалтнуудад өгөх хахуулийг бууруулахад чиглэж байгаа юм. Төрийн албан хаагч 50 мянган вон болон түүнээс дээш үнэтэй бэлэг авах, эсхүл 30 мянган вон болон түүнээс дээш үнэтэй дайлуулж, цайлуулахыг хориглосон бөгөөд хууль зөрчсөн этгээдийг торгох, шоронд хорих шийтгэлийн аль нэгийг оногдуулах юм байна. Өөрөөр хэлбэл, 30 мянган вон хүртэл хэмжээний хоол ундаар үнэгүй дайлуулах, 50 мянган воны үнэтэй бэлэг авах, хурим болон оршуулгын ёслолын үеэр 100 мянган воны бэлэн мөнгө авах эрхтэй ба үүнээс хэтэрвэл торгуулийн арга хэмжээ авахуулна. Хэрвээ 1 сая воноос илүү хэмжээний бэлэг авсан, эсвэл жилийн турш авсан бэлэгний хэмжээ нь 3 сая воноос хэтэрсэн бол эрүүгийн ял шийтгэл авахаар байгаа юм. Энэ хориг хязгаарыг нийтэд "3-5-10”-ийн дүрэм” гэж нийтээр нэрлэх болжээ.

"Ким Ён Раны хууль” нь "Ран-параци” гэдэг шинэ нэр томьёог бий болгоод байна. Энэ нь шинэ хуулийг зөрчигчдийг баримттайгаар мэдээлсэн тохиолдолд 200 сая вон хүртэлх хэмжээгээр урамшуулал олгохоор зарласантай холбоотой юм. Зургийн аппаратаар зэвсэглэсэн папараци нар, эрэн сурвалжлах сэтгүүлчид, хувийн мөрдөгчид, мөнгө хэрэгтэй болсон энгийн иргэд хүртэл үнэтэй зоогийн газрууд болон тансаг хурим болж байгаа газруудаар эргэлдэх болжээ. Тэдэнд зориулсан сургууль, дамжаа хүртэл байгуулагдсан бөгөөд тэр нь "Нийтийн эрх ашгийн төлөө мэдээлэл хайх төв” нэртэй ажээ. Дамжааны захирал Мүүн Сеоун Ок нууцаар тагнах, мөрдөх урлагийг суралцагчдад заадаг. Тэрээр зургийн аппарат болон нууц камер ашиглах талаар заахын зэрэгцээ "Та нар эх оронч зүтгэл гаргаад баяжиж болно” гэж зоригжуулах ажээ. Хичээлийн үеэр авлигын эсрэг шинэ хуулийг хэвлэсэн гарын авлагыг оюутнууддаа танилцуулахын хамт нотлох баримт олж авахын чухлыг тодорхой тайлбарлаж, тэр ч бүү хэл зоогийн газрын хогийн савнаас кредит картаар тооцоо хийсэн баримтыг олох гэх мэт зарим нэг арга замыг хүртэл зааж өгдөг байна.

Ран-параци нарыг бэлтгэх дамжааны захирал ноён Мүүний хэлснээр мэдээлэл олж авахыг хүссэн хүн хурим найр болон оршуулгад очих арга замаа яаж ийгээд олох ёстой гэнэ. Сонинд нийтлэгдсэн оршуулгын ёслолын тухай зар мэдээнээс тэр арга хэмжээнд дээд зиндааны ямар ямар хүмүүс очихыг мэдэж авах боломжтой байдаг ажээ. Ноён Мүүний дамжаа нь суралцагч нар буюу ран-параци нараас ямар нэг төлбөр авдаггүй боловч мэдээлэл олж авахад хэрэгтэй камертай үзэг, далд камер зэрэг янз бүрийн хэрэгслийг санал болгодог байна. Саяхан дууссан нэг сургалтад 10 хүн хамрагджээ. Тэдний нэг болох 46 настай монгол эмэгтэй Отгонтөгс "Орон сууц худалдаж авах хангалттай мөнгө олж чадна гэж итгэж байгаа” хэмээн сэтгүүлчид хэлжээ. Мөнгөний сонирхлоос гадна амьдарч байгаа улс орныхоо төлөө зүтгэх эрмэлзэл нь түүнийг ийм зүйл хийхэд түлхэж байгаа гэсэн байна. Тэрээр энэ тухайгаа "Хууль бус арга замаар хөрөнгө мөнгө хураадаг хүмүүсийн тоо цөөрвөл миний хүүхдүүд илүү сайн сайхан орчинд амьдрах болно” гэж тайлбарлажээ.

Ямартай ч талархал, шүүмжлэл дагуулсаар Өмнөд Солонгост авлигын эсрэг ийм нэгэн шинэ хууль хэрэгжиж эхэллээ. Шинэ хууль хэрэгжиж эхэлснээс хойш гольфийн талбайн захиалга эрс буурч, хурим найранд очих зочдын тоо цөөрч, эмнэлгүүдийн захиргаанаас эмч нарт бэлэг өгөхгүй байхыг байнга анхааруулах болсон талаар тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлж байна. Ран-параци бий болж эхэлснээр төрийн албан хаагчдын үйлдэл, ёс зүйн асуудал олон нийтийн хяналтад орж байгаа нь сайн хэрэг юм. Энэ хуулийн улмаас өргөн хэрэглээний компаниуд ихээхэн хэмжээний алдагдал хүлээнэ гэж судалгааны байгууллагаас мэдэгдсэн байна. Гэлээ ч нэгэнт хэрэгжиж эхэлсэн хуулийг таниулах үүднээс Солонгосын Үйлдвэр эрхлэгчдийн холбоо 400 орчим бизнес эрхлэгчид шинэ хуулийг дагаж биелүүлэх талаар сургалт явуулах зэргээр үүргээ ухамсартайгаар биелүүлж эхэлжээ. Шинэ хуульд дасан зохицуулж, сүүлийн өдрүүдэд зарим зоогийн газрууд "Ким Ён Ран”-ы хоолны цэс” гэгчийг шинээр зохиож, 29900 вон болон түүнээс бага үнэтэй хоолыг цэсэндээ нэмээд байгаа аж.

Ийнхүү олон нийтийн хяналтад тавьж өгсөн 4 сая орчим төрийн албан хаагчийн авлигын үйлдлийг хязгаарлах хууль хэрэгжиж эхэллээ. Өмнөд Солонгост "папараци” гэдэг нэр томьёо нь алдар нэртэй оддын араас хөөцөлддөг гэрэл зурагчид төдий биш байдаг ажээ. Папараци нар гэмт хэрэг, гэрэл дохио зөрчсөн, гудамжинд тамхи, хог хаясан зэрэг үйлдлийг баримтжуулж зохих газар нь өгөөд бэлэн мөнгөний шагнал, урамшуулал авдаг. Манай улсад яг ийм урамшууллын тогтолцоо хэрэгтэй байгаа юм. Магадгүй, энэ нь иргэний үүрэг боловч зарим талаар иргэд, олон нийтийн идэвхийг сэргээх нэгэн төрлийн хөшүүрэг байж болохыг үгүйсгэхгүй. Манай төрийн албан хаагчдын хувьд жирийн иргэдээс ялгаатай нь төрийн албан хаагчийн тангараг өргөснөөр иргэний зарим эрхээсээ татгалздаг. Төрийн албан хаагч нь жирийн иргэнтэй ав адил эрх эдлэхгүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл, иргэн та төрийн албан хаагч болсноор шилэн хоргонд орж, аквариумын загас мэт олон нийтэд таны үйлдэл бүхэн ил тод байх ёстой юм. Энэ нь таалагдахгүй бол төрийн албанд ажиллахгүй байх эрх танд бий. Үүнийг нийт төрийн албан хаагчид гүнзгий ухамсарлах шаардлагатай юм. Түүнээс гадна төрийн албан хаагчид бэлэг сэлт авах хэмжээг төрийн албаны тухай болон ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомж, мөн Засгийн газраас тогтоосон дүрэм журмаар зохицуулсан байдаг ч энэ нь төдийлөн хэрэгждэггүй. Хяналтын механизм бүрхэг, зохицуулалт сул байдаг нь нөлөөлдөг байж мэднэ. Тиймээс энэ төрлийн хууль тогтоомж, дүрэм журмыг чангатгах, иргэд олон нийтийн хяналтыг өргөнөөр нэмэгдүүлэх шаардлагатайг Өмнөд Солонгосын хууль бидэнд сануулж байна.

Т.ТУНАМАЛ

/АТГ-ын Судалгаа шинжилгээний албанаас бэлтгэсэн мэдээлэлд тулгуурлав/


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex