"Чаба" хар салхи хоёр хүний аминд хүрчээ
Өмнөд Солонгосын өмнөд нутгийг хүчтэй хар салхи дайран өнгөрсний улмаас хоёр хүн амиа алдаж, нэг хүн сураггүй болжээ.
Өмнөд Солонгосын Цаг уурын газрын мэдээлснээр, тус улсын нутгийн зарим хэсгээр "Чаба” хар салхины дараа цагт 120 мм хур тунадас унасан байна.
Чэжү аралд салхины хүч хамгийн дээд тал нь 200 км/цагт хүрчээ.
Тус арлын боомтод байсан усан онгоцноос унаж сураггүй болсон нэгэн эрэгтэйг тэнгисийн цэргийнхэн хайж байна.
Бусан хотод хүчтэй салхи дэгдсэний улмаас нэгэн оршин суугч хоёр давхраас унаж амиа алдсан бол унасан краны дороос нэг хүний цогцос олджээ.
Бусан хот болон Чэжү аралд 58 мянга орчим айл өрх гэрэл цахилгаангүй болжээ.
Үер усны аюул нүүрлэж, хөрсний нуралт үүсч болзошгүй байгаа учир сонор сэрэмжтэй байхыг өмнөд нутгийн оршин суугчдад анхааруулсаар байна.
Сэтгэгдэл байхгүй байна.