“Цагаан Уул”-2016 наадмын хоёрдугаар шатанд тэнцсэн найрагчдын нэрс тодорлоо
Эдгээр яруу найрагчид маргааш буюу 2016. 10. 07-ны 11 цагт МҮОНТ-ийн "Студи-600”-д шүлгээ унших юм. Хоёрдугаар шатны шалгаруулалтыг МҮОНТ-ийн "Студи-600”-аас анх удаа шууд дамжуулан хүргэх болсон байна. Ингэснээр яруу найрагчдыг дэмжих тэдний уран бүтээлийг үнэлэх, нийтийн хүртээл болгох, сурталчлах цаашилбал Монгол хэлний үгийн яруу сайхныг түгээн дэлгэрүүлэх, хүүхэд залуучуудад таниулахад чухал тулхэц болж байгаагаараа онцлог аж.
Харин "Цагаан уул-2016” наадмын ерөнхий шүүгчээр зохиолч, яруу найрагч Б.Галсансүх, шүүгчдээр "Болор цом" наадмын тэргүүн шагналт, яруу найрагч Л.Моломжамц МЗЭ-ийн шагналт яруу найрагч, МЗЭ-ийн бодлого зохицуулалтын албаны дарга Н.Пүрэв,, МЗЭ-ийн шагналт, Болор цом яруу найргийн дэд байрын шагналт яруу найрагч О.Цэнд-Аюуш, Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Б.Болорцэрэн нар ажиллах юм байна. Мөн Хяналтын шүүгчээр МЗХ-г төлөөлж Удирдлага төлөвлөлт, хамтын ажиллагаа хариуцсан нарийн бичгийн дарга Б. Эрдэнэбат ажиллах аж.
Ингээд наадмын хоёрдугаар шатанд шалгарсан найрагчдын нэрсийг хүргэж байна.
1.Х. Алагаа
2.Б.Алтанхуяг
3.Б. Ариунжаргал
4.Б. Бат-Ууганбаяр
5.Т. Батсүмбэр-Уул
6.З. Батхуяг
7.У. Баярсайхан
8.Г. Болормаа
9.Э. Гантулга
10.Т. Дарханхөвсгөл
11.Б. Жамбалдорж
12.Д. Майцэцэг
13.Н. Минжинсайхан
14.Г. Мөнхбаатар
15.Г. Мягмарсүх
16.У. Намуундарь
17.С. Начин
18.Т. Наранхүү
19.В. Нэргүй
20.Ч. Ренчиндорж
21.Д. Сосорбарам
22.А. Сүглэгмээ
23.Н. Уранжаргал
24.Б. Хургаа
25.Д. Цогбадрах
26.М. Янжиндулам
Сэтгэгдэл байхгүй байна.