Дур булаам болох 20 арга

0
Улам сайн болохыг маш их хүсэж байна. Илүү ухаантай, илүү хүчтэй, идэвхитэй бас дур булаам болмоор байна. Гэхдээ хамгаас илүү үзэсгэлэнтэй болмоор байна. Юунаас эхлэх вэ? Турах, хоолны дэглэм барих, санаанд ч оромгүй янзаар үсээ засуулах, хумсаа ургуулах гээд бөөн ажил бий. Гэтэл сайхан өөртөө сэтгэл хангалуун болхын тулд оролдох л хэрэгтэй. Таньд хорин алхамаас бүрдэх хялбархан гоо сайхны хичээлийг санал болгож байна.

Дур булаам болох 20 арга

 



 1-р алхам: Үс

Зуны өмнөх шинэ зохион байгуулалт Үс удаан нөхөн сэргээгддэг. Хэрвээ чиний үс өнгөө алдан, гандаж хуурайшсан бол мэдэгдэхүйц дэвшлийг бүтэн сарын дараа л харж болох юм байна. Үс арчлах хамгийн чухал зүйл нь шампунь болон ангижруулагчаа зөв сонгох. Тэд нэг үйлдвэрийнх байвал сайн бөгөөд чиний үсэнд тохирч байх ёстой. Түүгээр ч барахгүй хуурай үсэнд зориулсан үсний маскийг 7 хоногт ядаж нэг удаа тавьж хэвшээрэй. Мөн сардаа нэг удаа томатны шүүсээр угааж болно. Хэрэв хэтэрхий хуурайшилтай бол үүнийг байнга хийж бай. Хольцгүй хүчил болон томатны улаан пигментүүд нь үсийг гялалзсан сайхан өнгөтэй, намирсан зөөлөн болгоно. Мөн нарны хэт ягаан туяанаас хамгаалах хүчтэй.

 2-р алхам Нүүр будалт косметикийн шинэчлэл

Хумсны будаг 5сар, будагны суурь 4 сар, сормуусны будаг 3сар дээд талдаа амьдардаг. Сормуусны будгийг яавч усаар шингэлж болохгүй. Тиймээс хугацаа нь дууссан өөрт чинь таалагддаггүй будагнуудыг одоохон гаргаж хая. Дасал болсон зүйлсээсээ хагацсан уй гашууг чинь худалдаж авсан шинэ зүйлсүүд чинь тайвшруулах болноо. Мөн будалт хийхдээ өдөр бүр өөр өөрөөр нүүрээ будаад үз. Энэ бол маш чухал шүү. Ингэсэнээр яваандаа хүмүүсийн хандлагаас чи өөрийн гэсэн зохидог будалтаа мэдэх болно. Эхний өдөр нь шийдэмгий дараагийн өдөр нь энхрий зөөлөн гээд хүссэн будалтаа хийгээд хотын гудмаар цоглог алхаарай.

3-р алхам Биеийн галбир хэдхэн кг илүүдэл жин

Бялдаржуулах клубын багш нар хүн долоо хоногт 3 удаа дасгал хийгээд нэг сард 3-5 кг эрүүл мэнддээ ер хор учруулалгүйгээр турж болно гэдгийг баталжээ. Өвөл чи жаахан жин нэмсэн бол одоо шууд л бэлтгэлдээ орох хэрэгтэй. Ямар ч хамаагүй фиттнесд бүртгүүлээд боломжийн хоолны дэглэм мөрдөхөд л галбираа гайхуулсан сайхан биетэй болох нь. Булчин өөхнөөс 3 дахин хүнд байдаг. Иймд чиний биеийн обьём багассан ч жин чинь багасахгүй байж болно. Энэ нь өөхөн давхарга багасаж булчин нэмэгдэж байна гэсэн үг.

4-р алхам Нүүр цэвэрхэн арьс

Зундаа ер нь их халуунд чиний нүүрний эс чинь их хэмжээний тос ялгаруулдаг тул нүхнүүд чинь бөглөрдөг. Нүүрний будаг байдлыг улам дордуулдаг тул өглөө оройдоо маш сайн цэвэрлэж өгөх хэрэгтэй. Нүүрний арьсаа эрүүл харагдуулахын тулд өдөр бүр сайн чийгшүүлж /чигшүүлэгч болохоос тос биш шүү/ долоо хоногтоо 2 удаа будаггүй өдрийг зохион байгуулж бай. Будаггүй гэртээ суух биш будаггүй арьсаа агаарт гаргана. Гэхдээ хурц нарнаар биш оройхон эсвэл өглөө эрт...

5-р алхам Эрүүл мэнд Йога

Өөх хайлуулж ядаргаагаа тайлах хамгийн үр дүнтэй арга бол Йога. Нэг цаг йогоор хичээлэхэд нэг км гүйсэнтэй тэнцэхүйц калори устана. Йогоор хичээллэхдээ заавал багаар хичээлд суух албагүй. Тусгай заавартай cd худалдаж аваад гэртээ хийсэн ч болно. Энэ зун йогоор хичээллэх юм бол намар цоо шинэ хүн болсон мэт өөрийгөө мэдэрч эрч хүч чинь буцлах болно.

6-р алхам Контакт линз

Оптикийн тал дээр мэргэшсэн эмч Контакт линзийг заавал үзэж байж авах хэрэгтэй. Учир нь тохироогүй, эсвэл харшилтай тохиолдолд нүдний эмгэгүүд илрэх аюултай. Мөн линзийг өдөрт 8 цагаас илүү зүүж болохгүй ба шингэнийг нь өдөр бүр сольж байх хэрэгтэй. Ногоон линз нь гэгээтэй өнгийн үстэй бүсгүйчүүдэд зохих ба цэнхэр, саарал линзүүд нь бараан үсэнд илүү зохидог.

7-р алхам Эрүүл мэнд кофений оронд ногоон цай

Энэ улиралд хоолны калори тоолж, өглөөдөө гүйж, кофены оронд ногоон цай уухыг бүсгүйчүүддээ зөвлөж байна. Цайны газар гамбургер кола захиалах нь хамгийн том эрсдэл. Харин оронд нь ногоон цай алимны бялуу захиал. Зөв хооллох дүрмийг бүгдээс тусгаарлах гэж зохиогүй. Биенд хоргүй хоол ч олон төрлийн амттай байдаг.

8-р алхам Нойр Унтлагын цаг

Шөнө унтаж байхад эсүүд 2 дахин хурдан хөгжиж үрждэг. Хэрэв унтлагын цаг чинь есөөс бага бол эрүүл арьсны талаар бодоод ч хэрэггүй. Нэг л цагт унтаж сэрдэг байх хэрэгтэй. Амралтаараа чи өглөө болохоос өмнө унтаж үдийн цайнаар сэрдэг байсан бол дархлааны хамгийн том доголдол гэнэ. Дахин сануулахад нэг цагт унтаж нэг цагт сэр /Өдөр бүр/.

9-р алхам Нүүр-Хар цэгүүд

Царцмагийг амтат бялуу хийхэд л ашигладаг юм биш. Түүнийг нүүрэн дээрхи хар цэгүүдийг арилгахад ч мөн ашиглаж болно. Нэг хоолны халбага царцмагийг хагас халбага сүүтэй холиод 10 секундын дараа бэлэн болсон маскаа хар цэгүүдтэй хэсэгтээ тавьна. 30 минут хүлээгээд бүр мөсөн хатаагүй байхад нь цэвэрлээрэй. Энэ ажиллагааг ойр ойрхон хийх юм бол хар батга чиний арьсан дээр дахин хөл тавихгүй.

10-р алхам Үнэр-үнэртэй усны сонголт

Үнэртэй ус сонгоход хамгийн сайн зөвлөгч бол найз бүсгүйчүүд биш харин найз залуучууд юм. Үнэр нь чиний байгаа байдал болон имиджтэй чинь зохицсон байх ёстой. Ус сонгох нь бусдын саналаар сонгодог ганц зүйл. Учир нь 10 минутын дараа л чи шинэ үнэртээ дасч, түүнийг мэдрэхээ болино.

11-р алхам Чимэглэл-Шивээс

Эмэгтэй хүн шивээсний тал дээр эхлээд туршилт хийх хэрэгтэй. Яагаад гэвэл маш амархан уйддаг учраас. Шивээс хийдэг салонуудад 1-2 жил хадгалагддаг шивээс тун боломжийн үнээр хийдэг. Тэд амьд явах 1-2 жилдээ өнгөө алдахгүй яг л жинхэнэ шивээс шиг тусгай гоо сайханы пигментээр зурдаг юм байна.

12-р алхам Бие-Торгон арьс

Хуурай арьсан дээрээ биений саван зөөлөн массаж хэлбэрээр түрхээд дараа нь шүршүүрт орон савангаа арилга. Хэрэв илүүдэл үсээ авахаар бол зориулалтын вакс хэрэглэх нь хамаагүй үр дүнтэй бөгөөд үс ширүүсч ургахгүй ургалт нь нарийсдаг сайн талтай. Мэргэжлийн гоо сайханы бүтээгдэхүүн зардаг дэлгүүрүүдэд хүйтэн вакс ч худалдаалагдаж байгаа бөгөөд халаах аппарат ашиглахгүйгээр гэрийн нөхцөлд ч ашиглаж болно.

13-р алхам Түргэн тусламжийн косметик

Цүнхэд багтахаар жижигхэн косметик хэрэгтэй.Дотор нь пудр, уруулын будаг, сормуусны будаг, тампон, өдөр тутам, амьсгал цэвэршүүлэгч, шархны лент, жижигхэн хайч байх хэрэгтэй. Хэзээд ч хэрэг болно.

14-р алхам Үс тайралт

Үсээ боосон юмуу шуусан зургаа аваад өөртөө янз янзын үс зурж үз. Энэ нь сонголт хийхэд маш их туслана. Гэхдээ шинэ засалтыг ямар нэгэн чухал арга хэмжээний өмөн огтхон ч хийлгэж болохгүй.

15-р алхам Гар маникюр

Хэдий зүүн гарын хумсаа будах эвгүй ч будсаар байвал дадах болно. Гэрийн нөхцөлд оливын тос, хуурай, мах түлхэгч байхад л хумсны хэлбэрээ засаад зогсохгүй эрүүл бат бөх хумстай болно. Будалтын хооронд заавал тосонд хумсаа дүрж хэвшээрэй.

16-р алхам Нүүр өтгөн хөмсөг

Энэ жил төрөлхийн мэт хөмсөгний хэлбэр чамайг дур булаам харагдуулах болно. Зүгээр л хөмсөгөө зоргоор нь хаячих. Хөмсөгөө арайнямбай харагдуулахын тулд хөмсөгөнд зориулсан гелийг хэрэглэхэд л хагалттай. Мөн арай бараан болгомоор байвал сормуусны будгаар хөнгөхөөн будаад өг.

17-р алхам Үс Урдуурх үс

Урдуураа тавьсан үс нь хүний царайг ихээр өөрчилдөг. Хэрэв чи өндөр хамартай духтай бол урдуурх үс нь зайлшгүй шаардлагатай. Харин дагариг царайтай хүн болгоомжтой засуулах хэрэгтэй. Арай залуу золбоотой харагдахыг хүсч байвал тэгшхэн тайрсан үс хамгийн зөв сонголт болно.

18-р алхам Хувцаслалт Имиж

Чи бол өөрийн гэсэн имижтэй цор ганц. Гэхдээ өөртөө зохих аятайхан имижийг олох нь чухал. Зан ааш, биеийн харьцаагаа маш сайн судалсанаар сүүлийн үеийн загварт баригдалгүй тусгаар тогтносон өөрийгөө бий болгоно.

19-р алхам Алхаа-Яг муур шиг

Чи хичнээн сайхан дур булаам, өөртөө итгэлтэй гэрээсээ гарлаа ч өндөр өсгийт дээр яг л тогоруу шиг алхах юм бол бүх зүйл нурлаа л гэсэн үг. Хэдий будаггүй, гэрийнхээ хувцастай байлаа ч яг л сэхээтэн авхай шиг алхалж сурвал чамайг хүмүүс хүндлэх болно гээч.

20-р алхам Сэтгэл санаа Сайхан ааш

Одоо бүр мөсөн тайвширч болно. Бүлээн ус, үнэрт лаа бэлдээд усанд оронгоо анхилуун лаа үнэртэн унтаж амар. Сэтгэл санаа чинь үнэхээр сайхан тайвширсан байна.

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex