Нүүрээ будаагүй ч дур булаам харагдах аргууд
Бүсгүйчүүд ээ, нүүрээ будаагүй ч гэсэн хэрхэн дур булаам үзэсгэлэнтэй харагдах вэ хэмээн бодож байсан бол доорх аргууд танд тусална.
1. Нүүрээ тогтмол гуужуул
Долоо хоногт 2-3 удаа нүүрнийхээ үхэжсээ арьсыг гуужуулах нь сайхан арьстай байх хамгийн эхний, үндсэн бөгөөд чухал алхам. Мөн арьсыг булбарай зөөлөн харагдуулдаг учраас та нүүрээ тогтмол скраб, гелен гуужуулагч аль эсвэл элсэн чихэр ашиглан гуужуулаарай.
2. Зөв тэжээлийн тос, маск хэрэглэх
Өөрийн арьсны онцлогт тохирсон тос, маскийг сонгож хэрэглэх хамгийн чухал учраас гоо сайхныхаа бүтээгдэхүүнд онцгой анхаарал хандуулж өдөр шөнийн тос, мөн маскийг сонгоорой.
3. Сайхан хөмсөгтэй байх
Хүний нүүрний хамгийн чухал хэсэг хөмсөг гэдэг талаар бид өмнө нь мэдээ бэлтгэж байсан. Тийм учраас нүүрээ будаагүй үедээ ч сайхан харагдахыг хүсэж байвал хөмсөгөө маш сайхан, өөрийнхөө нүүрэнд зохисон хэлбэрээр зас. Гэхдээ ямар ч үед өтгөн хөмсөг хамгийн сайхан харагддаг гэдгийг сайтар санаж, хэт нарийхан хөмсөгтэй болохоос татгалзаарай.
4. Сайхан инээмсэглэл
Сайхан инээмсэглэлийг бүрдүүлдэг хамгийн гол зүйл бол сайхан шүд. Сүүлийн үед гэртээ, энгийн аргаар шүд цайруулах олон арга бий болсон учраас та тэдгээрээс сонгон өдөр тутам хэрэгжүүлж, сайхан шүдээр, нүүр дүүрэн инээмсэглээрэй.
5. Нүүрээ чийгшүүл, чийгшүүл, бас дахин чийгшүүл
Арьсны ус чийгийн тэнцвэртэй байдал гэдэг нь арьсны эрүүл байх гол эх үүсвэр мөн. Ийм учраас та нүүр будагнаас илүү арьсныхаа эрүүл байдалд хамгийн их санаа тавих хэрэгтэй. Нэн ялангуяа эрс тэс, маш хуурай уур амьсгалтай орчинд амьдардаг Монгол бүсгүйчүүдийн хувьд арьсны чийглэг байдал гэдэг хамгийн чухал.
6. Уруул !
Уруулаа орхигдуулж болохгүй шүү. Хэрэв та өнөөдөр будаггүй арьсаараа гоёхоор шийдсэн бол уруул өнгөлөгчөө заавал цүнхлээрэй.
Сэтгэгдэл байхгүй байна.