“Манчестер Юнайтед” шөвгийн наймд “Вест Хэм”-тэй тулна
Английн лигийн цомын 1/8 шигшээ тоглолтууд өнгөрсөн шөнө өндөрлөж, шилдэг найман баг тодорсон билээ. Тэгвэл лигийн цомын ¼ шигшээн оноолт гарлаа. Шөвгийн наймд Английн алдарт "Манчестер Юнайтед” клуб "Вест Хэм”-тэй тулахаар боллоо. Харин "Ливерпүүл” клуб доод лигийн "Лидс”-тэй оноолт таарсан бол "Халл” талбайдаа "Ньюкасл”-ыг хүлээж авна. Тэгвэл "Арсенал” болон "Саутгэмптон” клубүүд хоорондоо таарлаа. Лигийн цомын ¼ шигшээн тоглолтууд ирэх арваннэгдүгээр сарын 28-нд болох юм.
Сэтгэгдэл байхгүй байна.