Италид болсон газар хөдлөлтөд монгол иргэн өртөөгүй
Энэ сарын 26-ны өдөр Италийн төв хэсэгт орон нутгийн цагаар 19:10 болон 21:18 цагуудад 5.5 болон 6.1 баллын хүчтэй газар хөдлөлт болсон байна.
Газар хөдлөлт Италийн төв хэсгийн Умбриа мужийн Перужа хот, Ром болон хойд хэсгийн Венето муж хүртэл мэдрэгдсэн аж. Энэхүү газар хөдлөлтийн дараа Монгол Улсаас Итали улсад суугаа ЭСЯ-ны зүгээс газар хөдлөлтийн бүсэд амьдарч байгаа монгол иргэдтэй холбогдсон бөгөөд өртсөн иргэн байхгүй, байдал тайван байна хэмээн мэдээллээ.
Энэхүү байгалийн гамшигт үзэгдэл нь өнгөрсөн наймдугаар сарын 24-нд болсон хүчтэй газар хөдлөлтийн "афтершок” буюу газар хөдлөлтийн дараах чичиргээн мөн хэмээн сейсмологчид мэдэгдэж байна. Газар хөдлөлтийн улмаас одоогоор хүний амь эрсдээгүй гэж Италийн Иргэний хамгаалалтын байгууллагаас мэдэгджээ. Газар хөдлөлтөд нэрвэгдсэн хотын зарим сургуулиудыг түр хааж, зарим эмнэлгийг түр хугацаагаар өөр газар руу нүүлгэн шилжүүлж, ажиллуулж байна.
Сэтгэгдэл байхгүй байна.