“Манчестер Юнайтед” Лингардын цалинг хоёр дахин нэмнэ
Английн алдарт "Манчестер Юнайтед” клуб жил хагасын дараа чөлөөт агент болох Жесси Лингардын гэрээг шинэчлэх гэж байгаа ажээ. Daily Mail-ийн мэдээлж байгаагаар "Улаан чөтгөрүүд” саяхан Английн шигшээд эхний тоглолтоо хийсэн 23 настай тоглогчийн гэрээг дөрвөн жилээр сунгаж, цалинг нь хоёр дахин нэмэх юм байна.
Лингард одоо долоо хоногтоо 30 мянган фунт авдаг бөгөөд шинээ гэрээ байгуулбал 60-ыг авах ажээ. Тэрбээр одоогоор Английн лигт 5 тоглолтод оролцож, нэг гоолын дамжуулалт өгчихөөд байгаа билээ.
Mminfo.mn
Сэтгэгдэл байхгүй байна.