Замын-Үүд дэх гаалийн албан тушаалтан авлигын эсрэг хууль зөрчсөн гэж үзэв
Тодруулбал, Замын-Үүд дэх Гаалийн газар нь авлигын эсрэг үйл ажиллагааны хүрээнд 2014 онд мэдээллийн ил тод байдлыг хангах, гаалийн улсын байцаагчдыг авлигаас урьдчилан сэргийлэх зорилгоор сургалт, сурталчилгааны чиглэлээр тодорхой ажлууд зохион байгуулсан байгаа хэдий ч Гаалийн газрын дарга Хишигбат нь хуулиар олгосон чиг үүргээ хэрэгжүүлэхдээ авлигын эсрэг хууль тогтоомжийн дагуу албан тушаалтанд тавигдах хориглолт хязгаарлалтуудыг зөрчсөн гэж үзсэн байна.