"Лалын улс"-д нэгдэх гэж байсан залуу 30 жилийн хорих ялаар шийтгүүллээ
"Лалын улс” бүлэглэлд материаллаг дэмжлэг үзүүлэх хэрэгт оролцсон Мохамед Фара гэх 22 настай Сомали гаралтай америк залууг 30 жилийн хорих ялаар шийтгэжээ.
Тэрбээр бусад найман залуугийн хамт "Лалын улс” бүлэглэлд нэгдэхээр зэхэж байжээ.
Өнгөрсөн тавдугаар сард түүний шүүх хурал болж, тэрбээр "Лалын улс” бүлэглэлд нэгдэж, хилийн чанадад хүн амины гэмт хэрэг үйлдэх гэж байсан нь тогтоогдсон боловч тэрбээр хэргийг давж заалдсан байна.
Улмаар энэ долоо хоногийн даваа болон мягмар гарагт Мохамед Фарагийн хамт таван залуугийн хэргийг дахин шүүж, ял оноосны дунд Мохамед Фарагийн ах Аднан Фара байсан бөгөөд тэрбээр 10 жилийн хоригдох ялаар шийтгүүлжээ.
2014 оны хавар хэсэг бүлэг залуус бие биенийгээ "Лалын улс” бүлэглэлд нэгдэхийг ятгаж, улмаар тэдний зарим нь аль хэдийн Сирид очсон бол үлдсэн 9 залуу баривчлагдсан гэж прокурорууд мэдэгдэв.
Сэтгэгдэл байхгүй байна.