Хөгжлийн банкнаас санхүүжилт авсан компаниуд

 Хууль зүйн дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг Хөгжлийн банкинд шалгалт хийсэн. Хөгжлийн банкны зээлийн зээлийн гол эх үүсвэр нь "Чингис” бондын 1.5 тэрбум ам.доллар, дунд хугацааны Евро бондын 600 сая ам.доллар, Самурай бондын 24.3 тэрбум иен. Мөн банк өөрөө эх үүсвэр татах ажил ч чамгүй хийсэн байгаа. Хаанаас ямар бонд авсныг нь олон нийт мэддэг мөртлөө харин хэрхэн зарцуулав гэдэг тоймтой мэдээлэл үнэндээ байгаагүй. Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн зээлийн хэмжээ 2016 оны наймдугаар сарын 16-ны өдрийн байдлаар 5 их наяд 561.6 тэрбум төгрөг байна. Эндээс улсын төсвөөс эргэн төлөгдөх зээл нийт зээлийн багцын 53.8 хувь, төслийн орлогоос эргэн төлөгдөх зээлүүд нийт багцын 46.2 хувийг бүрдүүлж байна.


Олгосон зээлүүдийг салбараар нь авч үзвэл

  • Зам тээврийн салбарт 1.9 их наяд,
  • уул уурхай, хөнгөн үйлдвэрийн чиглэлээр 613 тэрбум,
  • Эрчим хүчний салбарт 427 тэрбум,
  • барилга хот байгуулалтын салбарт 1.1 их наяд,
  • бусад салбарт 1.4 их наяд гээд нийтдээ 5.5 их наяд төгрөг зарцуулсан дүнтэй байна.

Эх үүсвэрийн эргэн төлөлт 2017 онд 1 их наяд 644.0 тэрбум төгрөг, 2018 онд 1 их наяд 497.4 тэрбум төгрөг буюу хамгийн өндөр төлөлттэй байхаар харагдаж байна. Улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй нийт 2 их наяд 991.3 тэрбум төгрөгийн зээлийн хүүгийн эргэн төлөлт хамгийн тулгамдсан асуудлын нэг болжээ.

Тэгвэл Хөгжлийн банкнаас санхүүжилт авсан компаниудын нэрсийг өчигдөр Хууль зүйн дэд сайд Н.Энхбаяр зарлалаа. Тэрбээр "Та бүхэнд хэлсэнчлэн Хөгжлийн Банкнаас санхүүжүүлсэн ЗЭЭЛ, САНХҮҮЖИЛТ-тэй холбогдсон жагсаалтыг нийтэллээ. Өөрсдөө цэгнэж, дүгнэх буйзаа..." гэж жиргэжээ.

# Эдийн засгийн салбар/Төсөл хөтөлбөрийн нэр MNT USD Нийт (MNT) Хүү Хугацаа Зээлдэгчийн нэр Гүйцэтгэгч компани Эргэн төлөгдөх огноо Зээл олгосон огноо
1 Авто зам 939,275.4 205.0 1,236,680.1            
  1 Орон нутгийн авто зам 669,518.8 146.7 878,887.4            
    1 Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто зам барилга 43 км 21,500.0 - 21,500.0 6.125% 9.3 Сангийн яам Ялгуусан ХХК 2022.11.04 7/26/13
    2 Мөрөн-Тариалан чиглэлийн авто зам барилга 32 км 17,120.0 - 17,120.0 6.125% 9.4 Сангийн яам Хотгор зам ХХК 2022.11.04 6/19/13
    3 Мөрөн-Тариалан чиглэлийн авто зам барилга 25 км 13,123.8 - 13,123.8 6.125% 9.3 Сангийн яам Их монгол барилга ХХК болон Хэрэм зам ХХК-ийн түншлэл 2022.11.04 8/5/13
    4 Мөрөн-Тариалан чиглэлийн авто зам барилга 29.3 км 16,468.3 - 16,468.3 6.125% 9.4 Сангийн яам Пик Девелопмент ХХК 2022.11.04 6/27/13
    5 Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн авто зам барилга 30 км 15,473.3 - 15,473.3 6.125% 9.3 Сангийн яам Насны зам ХХК 2022.11.04 7/17/13
    6 Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн авто зам барилга 27 км 13,886.2 - 13,886.2 6.125% 9.3 Сангийн яам Хансуун зам ХХК 2022.11.04 7/10/13
    7 Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн авто зам барилга 27.75 км 14,707.5 - 14,707.5 6.125% 9.3 Сангийн яам Гашууны гол ХХК 2022.11.04 8/6/13
    8 Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн авто зам барилга 10.65 км 5,751.0 - 5,751.0 6.125% 9.3 Сангийн яам ЗЗБ ХХК, БСМ ХХК, Эвт уул ХХК болон Нейшнл девелопер ХХК-ийн түншлэл 2022.11.04 7/10/13
    9 Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн авто зам барилга 94 км 1,376.9 - 1,376.9 6.125% 9.3 Сангийн яам Насны зам ХХК 2022.11.04 7/23/13
    10 Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто зам барилга 25 км 13,224.7 - 13,224.7 6.125% 9.3 Сангийн яам Эсто ХХК 2022.11.04 7/10/13
    11 Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто зам барилга 25 км 13,237.5 - 13,237.5 6.125% 9.2 Сангийн яам Мадимос групп ХХК 2022.11.04 8/23/13
    12 Халзанбүргэдэй-Солонготын даваа чиглэлийн авто зам барилга 100 км 23,177.2 - 23,177.2 6.125% 9.1 Сангийн яам Монроуд ХХК 2022.11.04 10/8/13
    13 Улаангом-Хяргас нуур чиглэлийн авто зам барилга 15 км 6,885.3 - 6,885.3 6.125% 9.4 Сангийн яам Шинжиан шинфа ХХК 2022.11.04 6/12/13
    14 Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн авто зам барилга 143 км 38,609.0 - 38,609.0 6.125% 9.3 Сангийн яам Насны зам ХХК, Хансуун зам ХХК, Өвөр залаат ХХК, Бадрах ойл ХХК 2022.11.04 7/30/13
    15 Манхан-Дарви чиглэлийн авто зам барилга 100 км 21,503.8 - 21,503.8 6.125% 9.3 Сангийн яам Алтайн зам ХХК 2022.11.04 8/1/13
    16 Арвайхээр-Баянхонгор чиглэлийн авто зам барилга 57 км 11,800.8 - 11,800.8 6.125% 9.2 Сангийн яам Шин жиан бэйшин роуд энд бридж констракш ХХК 2022.11.04 9/4/13
    17 Арвайхээр-Баянхонгор чиглэлийн авто зам барилга 50 км 10,531.0 - 10,531.0 6.125% 9.4 Сангийн яам Нейшнл девелопер ХХК 2022.11.04 6/13/13
    18 Улаангом-Хяргас нуур чиглэлийн авто зам барилга 85 км 29,756.2 - 29,756.2 6.125% 9.4 Сангийн яам Шинжиан шинфа ХХК 2022.11.04 6/12/13
    19 Тариалан-Мөрөн чиглэлийн авто зам барилга 79 км 27,288.4 - 27,288.4 6.125% 9.4 Сангийн яам Эйч Кэй Би ХХК 2022.11.04 6/24/13
    20 Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн авто зам барилга 67 км 6,101.6 - 6,101.6 6.125% 9.3 Сангийн яам Насны зам ХХК 2022.11.04 7/26/13
    21 Өндөрхаан-Мөнххаан-Баруун Урт чиглэлийн авто зам барилга 132.6 км 31,440.3 - 31,440.3 6.125% 9.3 Сангийн яам Арж капитал ХХК 2022.11.04 7/10/13
    22 Улаангом-Наранбүлаг чиглэлийн авто зам барилга 90 км 24,864.9 - 24,864.9 6.125% 9.3 Сангийн яам Шинжиан шинфа ХХК 2022.11.04 8/6/13
    23 Цахир-Тосонцэнгэл чиглэлийн авто зам барилга 127.1 км 13,207.1 - 13,207.1 6.125% 9.3 Сангийн яам Хурдны зам ХХК 2022.11.04 8/6/13
    24 Өндөрхаан-Мөнххаан-Баруун Урт чиглэлийн авто зам барилга 45.3 км 10,750.0 - 10,750.0 6.125% 9.3 Сангийн яам Түм арвижих ХХК 2022.11.04 7/19/13
    25 Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто зам барилга 104 км 34,396.5 - 34,396.5 6.125% 9.4 Сангийн яам Монгол хурдны зам ХХК, Мотор сервис ХХК, Шинжиан жэнгун житуа ХХК болон Жэй Кэй Си ХХК-ийн түншлэл 2022.11.04 6/24/13
0

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.