“Хөгжлийн банк”-ныхан үнэнд гүйцэгдэх нь тодорхой болжээ

1

 

-Тус банктай холбоотой 1.3 их наяд төгрөгийн асуудлыг хууль хяналтын байгууллагад шалгуулахаар шилжүүлээд байгаа аж-
 

Тансаглалд хэмжээ хязгаар гэж байх ёстой. Учир нь, өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хамгийн их тансаглаж үргүй зардал гаргасан байгууллагаар Хөгжлийн банк тодорчихоод байна. Өөрөөр хэлбэл, Хууль зүйн дотооод хэргийн яамны Дэд сайдаар ахлуулсан Ажлын хэсгийнхэн тус банкны удирдлагын баг, Чингис, Самурай бондын зарцуулалт гээд олон зүйл дээр шалгалт хийж уржигдар Засгийн газарт танилцуулсан юм. Хэрвээ уншигчид санаж буй бол өнгөрсөн УИХ-ын ээлжит бус чуулган дээр УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа "Та бүхэн Хөгжлийн банкны тайлангийн зарцуулалтыг харахдаа даралтныхаа эмийг уугаарай” хэмээн хэлж байсан. Тэгвэл тус Ажлын хэсэгт багтсан Сангийн яам, Монголбанкны төлөөлөл бүхий 25 хүний нүд орой дээрээ гарч санхүүжилтийн эх үүсвэр, хөрөнгийн зарцуулалт, банкны үйл ажиллагаа, хууль, эрх зүйн баримт бичигт шалгалт хийхдээ эгээтэй л цус харвачихаагүй гэнэ. 
Ямартай ч Ажлын хэсгийнхэн нийтдээ 1.3 их наяд төгрөгийн асуудлыг хууль хяналтын байгууллагад шалгуулахаар шилжүүлээд байгаа аж. Өөрөөр хэлбэл, хууль хяналтын байгууллагаар Чингис бондын талтай дүйцэхүйц хэмжээний дүнтэй асуудал шалгагдахаар болсон байна. Ямартай ч Засгийн газраас өнгөрсөн дөрвөн жилд Хөгжлийн банкинд бугшсан энэхүү идээ бээрийг сайтар шалгахын тулд мэргэжлийн төсөвчин, салбар бүрийн хяналт шалгалтаар мэргэшсэн багийг үргэлжүүлэн шалгах шийдвэрийг гаргасан. Угтаа бол дээрх баг бүрэлдэхүүний шалтгалтын дүнгээр тодорхой төсөл, ажлын гүйцэтгэлийн талаар илүү нарийвчилсан мэдээллүүд ил болох юм. Ямартай ч Засгийн газрынхны хамгийн ихээр санаа зовоож буй нэг зүйл нь улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй хоёр их наяд 991.3 тэрбум төгрөгийн зээлийн хүүгийн эргэн төлөлтийн хугацаа ойртсон учраас тулгамдаж буй асуудлынх нь нэг болоод байна.

Улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй хоёр их наяд 991.3 тэрбум төгрөг Засгийн газрынхны шүдний өвчин болжээ

Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн зээлийн хэмжээ өнгөрсөн наймдугаар сарын 16-ны өдрийн байдлаар таван их наяд 561.6 тэрбум төгрөгт хүрчээ. Эндээс улсын төсвөөс эргэн төлөгдөх зээл нийт зээлийн багцын 53.8 хувь, төслийн орлогоос эргэн төлөгдөх зээл нийт багцын 46.2 хувийг бүрдүүлж байгаа аж. Олгосон зээлүүдийг салбараар нь ангилбал, Зам тээврийн салбарт 1.9 их наяд, уул уурхай, хөнгөн үйлдвэрийн чиглэлээр 613 тэрбум, Эрчим хүчний салбарт 427 тэрбум, барилга хот байгуулалтын салбарт 1.1 их наяд, бусад салбарт 1.4 их наяд гээд нийт 5.5 их наяд төгрөгийг зарцуулсан дүн бүхий тоо байдаг байна. Тэгэхээр эх үүсвэрийн эргэн төлөлтийг ирэх онд нэг их наяд 644.0 тэрбум төгрөг, дараа жил нь нэг их наяд 497.4 тэрбум төгрөг буюу хамгий өндөр төлөлттэй байхаар харагдаж буй учраас хүүгийн эргэн төлөлт хамгийн тулгамдсан асуудлын нэг нь болжээ. Юутай ч өнгөрсөн хугацаанд олон нийт хийгээд нам эвслийн хамгийн ихээр мэдэхийг хүсч байсан бондын зарцуулалтын тайланг Ажлын хэсгийнхэн энэ удаад ил болгохоод зогсохгүй Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хууль ёсны зарчим алдагдсан гэж дүгнэж байгаа аж. 
Учир нь, Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх төсөл, арга хэмжээг УИХ жил бүр хаврын чуулганаараа батлах хуультай байдаг. Гэтэл 2012 оноос хойш огт уг хууль мөрдөгдөлгүй Засгийн газар болон УИХ-ын бүрэн эрхэд халдаж парламентаас батлагдаагүй, хэлэлцэгдээгүй асуудлыг санхүүжүүлдэг газар болон хувирчээ. 
Тухайлбал, 2012-2016 онд Засгийн газар Хөгжлийн банкны үйл ажиллагаа, санхүүжилт, төсөл, гүйцэтгэгчийн жагсаалт нэр зааж нийт 160 орчим шийдвэр гаргасан байна. Үүнд Яармаг дахь орон сууцны хорооллын санхүүжилтийг Засгийн газрын тогтоолгүй, УИХ-аар батлуулалгүй хууль бусаар гаргасан. Хөрөнгийн биржид 1.49 сая ам.долларын зээл олгосон. Энэ нь мөн Хөгжлийн банкны тухай хуулийн наймдугаар зүйлийн 8.1-т "Хөгжлийн банк нь Улсын Их Хурлаар баталсан Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд зориулан зээл олгох бөгөөд санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийн жагсаалтыг УИХ жил бүрийн хаврын чуулганаар батална” гэж заасны дагуу УИХ-аас баталсан жагсаалтад огт байхгүй зүйлүүдийг санхүүжүүлсэн. Мөн "Гудамж” төслийн хүрээнд хийгдсэн ажлуудын санхүүжилт Ажлын хэсгийнхний анхаарлыг хамгийн ихээр татжээ. Тодруулбал, Атар өргөөгийн уулзвараас Яармагийн гүүр хүртэлх нэг километр авто замын барилгын ажлыг хийнэ гэж анх 440.0 сая төгрөгийн гэрээ байгуулсан хэрнээ зураг төслийг нь хийсний дараа нэг тэрбум 895 сая төгрөг буюу анх тооцоолсон дүнгээсээ 4.3 дахин өсгөсөн байх жишээтэй. 
Мөн III, IV хорооллын эцсийн уулзварын өргөтгөл, шинэчлэлийн ажлыг "Пабликроуд” ХХК 300 сая төгрөгөөр гэрээ хийсэн. Гэвч явц дунд нь зардал нь нэмэгдсэнээр 1.3 тэрбум төгрөгт хүрч энэ ажлыг хийж дуусгажээ. Ямартай ч нийт дүнгээрээ 1.3 тэрбум буюу эхний дүнгээсээ 4.3 дахин өндөр зарлага гаргасан нь Ажлын хэсгийн шалгалтаар илэрчээ. Юутай ч хямд өртгөөр их ажил хийх дүр үзүүлж төсөл урьтаж авчихаад дараа нь түүнийхээ өртгийг хэд дахин өсгөж Хөгжлийн банкнаас ашиг хүүлдэг байдал илүү ихээр давамгайлах болсон нь дээрх жишээнүүд. 

Н.Мөнхбат тансаглалаасаа мэлзэх аргагүй болсон

Түүнчлэн "Шинэ төмөр зам” төслийн ажлын төсөл, гүйцэтгэлийг харахад хуулийн зөвлөх үйлчилгээнд 3.2 сая ам.доллар, техникийн зөвлөх үйлчилгээнд гурван сая ам.доллар, санхүүгийн зөвлөх үйлчилгээнд 1.6 сая ам.доллар, "Хаан” банкны зээл хүүгийн төлбөрт 6.5 сая ам.доллар гаргажээ. Мөн "Тавантолгой цахилгаан станц төслийн техникийн зөвлөх үйлчилгээнд 935 мянган ам.доллар, санхүүгийн зөвлөх үйлчилгээнд 729 мянган ам.доллар, хуулийн зөвлөх үйлчилгээнд нэг сая 414 мянган ам.доллар гэх зэргээр өндөр хэмжээний зардлыг гаргасан нь шалгалтаар илэрчээ. Түүнчлэн Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбатын тансаглалууд хэрээс хэтэрч байгаа тухайг хэвлэлүүд олонтаа мэдээлж байсан ч тэрбээр тухайн үед энэ бүгдийг үгүйсгэсэн тайлбарыг өгч байсан юм. 
Тэгвэл түүний мэлзэж өнгөрөөгөөд байсан тансаглалыг Ажлын хэсгийнхэн бас л илрүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, Н.Мөнхбатын албан томилолтуудын зардал бодит байдлаас хэт өндөр байсныг тогтоожээ. Тухайлбал, Санктпетербург хотын томилолтод нэг хүн хоногийн сая 224 мянган төгрөг, гурав хоноход дөрвөн хүн 11 сая 925 мянган төгрөгийг зарцуулж байсан бол БНХАУ-д нэг хүн хоёр сая 908 мянган төгрөгийг томилолтодоо зарцуулсан гэх баримт гарч иржээ. Дараагийн анхаарал татах зүйл нь Н.Мөнхбат захирал ханшийн эрсдлээс сэргийлэх ямар ч оролдлого хийгээгүйн улмаас банкийг алдагдалд оруулжээ. 
Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банкны татан төвлөрүүлсэн хөрөнгийн эх үүсвэрүүдийг авч үзэхэд Чингис бондоор 1.5 тэрбум ам.доллар, Евро бондоор 600 сая ам.доллар. Самурай бондоор 24.3 тэрбум иений эх үүсвэр төвлөрүүлсэн байдаг. Гэвч иений эх үүсвэрийг ханшийн судалгаагүйгээр өөр валютад хөрөнгө оруулан ханшийн эрсдлээс сэргийлэх ямар ч оролдлого хийгээгүй нь банкийг алдагдалд оруулах ноцтой шалтгаан болсон гэдгийг тайланд дурджээ. Ямартай ч одоогоор илрээд байгаа зөрчлүүд бол энэ. Дараагийн удаад олон нийтийн анхаарлыг хамгийн ихээр татаад байсан ямар, ямар аж ахуй нэгжүүдэд зээл олгов, эргэн төлөлт нь ямар байсан гэх зэргийг үргэлжүүлэн хүргэх болно.

Эх сурвалж:

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

1 сэтгэгдэл
Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex