ШИНЬЖЯН-УЙГУРЫН БҮС НУТАГТ ГАЗАР ХӨДӨЛЖЭЭ
Өнгөрсөн долоо хоногт Хятадын баруун хойд нутгийн Шиньжян-Уйгурын автономит бүс нутагт 6,2 магнитудын хүчтэй газар хөдөлсний дараах аврах, нүүлгэн шилжүүлэх ажиллагаа үргэлжилсээр байна. Өнгөрсөн пүрэв гарагт ийнхүү хүчтэй газар хөдөлсний дараа буюу өчигдөр орон нутгийн цагаар 20 цагийн үед дахин 3,9 магнитудын хүчтэй газар хөдөлсөн байна. Энэ үеэр 7 барилга бүрэн сүйдэж, 446 айл өрхөд байгалийн гамшгийн гарз хохирол тохиож, 18 хүн аюулд ороод байсныг аварсан байна.
Нутгийн иргэдэд бүгдэд нь тусламж хүргэж чадсан бөгөөд тэдний дийлэнхийг аюултай газраас нүүлгэн шилжүүлсэн болохыг аврах албаныхан уламжилж байна. Өвлийн хүйтэн цаг агаарт байгалийн гамшиг тохиосон нь иргэдийг зутруулж байгаа ч тэднийг дулаан хоргодох байрууд руу нүүлгэн шилжүүлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг шуурхай хүргэж байгаа тухай орон нутгийн хэвлэлүүд мэдээллээ.
dnn.mn
Сэтгэгдэл байхгүй байна.