Филиппиний Ерөнхийлөгч алуурчин байжээ
Филиппин улсын төрийн тэргүүн Родриго Дутартэ хотын захирагчаар ажиллаж байхдаа хар тамхины наймаачныг буудан хороож, цагдаа нарт үлгэр дууриал үзүүлж байснаа дурсан ярьжээ.
Мөн тэрбээр хотын захиргаанд ажиллаж байхдаа хамгийн шударга, нэр хүндтэй нэгэн гэгдэж, Давао хотын бүхий л гэмт хэрэгтнүүдтэй цогтой тэмцдэг байснаа бахархан өгүүлсэн байна.
Тэрбээр 2015 онд Давао хотод дор хаяж гурван гэмт хэрэгтнийг цааш нь харуулж байжээ. Дутартэ "Би алуурчин биш ээ. Бид хэдэн зуун гэмт хэрэгтний дунд амьдардаг. Тэднийг мөшгин хөөх үед би л түрүүлж хөдлөхгүй бол тэд намайг алчихна шүү дээ” хэмээн ярьжээ.
Родриго төрийн тэргүүнээр сонгогдсон даруйдаа улс орондоо хар тамхины дайн эхлүүлж байгаагаа зарлаж, ажлаа авснаас хойш 6000 гаруй хар тамхины бүлэглэлийн гишүүдийг хөнөөжээ. time.mn