Алеппо хотын зүүн хэсгээс 3000 иргэнийг гаргалаа
Өчигдөр Сирийн Засгийн газрын чөлөөлөх армийн хүчин Алеппо хотын зүүн хэсгийг бүрэн чөлөөлж, 3000 энгийн иргэнийг автобус болон түргэн тусламжийн автомашинаар зөөвөрлөн, хотоос гаргажээ.
Засгийн газрын цэргүүд ОХУ-ын сургагч, цэргийн офицерүүдийн зөвлөгөө, тушаалаар Алеппо хотын ихэнх хэсгийг энэ долоо хоногт бүрэн чөлөөлөхөө мэдэгдсэн байна.
Зарим эх сурвалжийн мэдэгдсэнээр Ерөнхийлөгч Башар Аль Асад хотыг бүрэн чөлөөлсөн ялалтаа аль хэдийн тэмдэглээд эхэлжээ.
Т.Бат
Сэтгэгдэл байхгүй байна.