Алеппод НҮБ-ын тусламжийн барааг хүргэжээ
Оросын цэргийн тээврийн нисэх онгоц НҮБ-ын 18 тонн тусламжийн бараа болох хоол хүнс, үр тариа зэргийг "Лалын улс” бүлэглэлд бүслэгдсэн Дейр эз-Зор хотод хүргэж өгчээ.
Түүнээс гадна, Оросын цэргүүд Алеппо хот болон Дамаск хотын ойролцоох дүрвэгсдийн хуаранд 3 тонн тусламжийн бараа хүргэсэн байна. "Алеппо мужийн Массяд хотын бага орлоготой айл өрхүүд болон Дамаск дахь улс орныхоо дотоодод дүрвэсэн хүмүүст зориулан байгуулсан хуаранд хүнсний бүтээгдэхүүн болон хүүхдүүдэд зориулсан амттан зэрэг гурван тонн хүмүүнлэгийн ачааг хүргэлээ” гэж Оросын Батлан хамгаалах яам мэдэгджээ.
Сири улсад 2011 оноос хойш иргэний дайн үргэлжилсээр байгаа бөгөөд тус улсын Ерөнхийлөгч Башар Асадад үнэнч цэргүүд сөрөг хүчний болон хэт давруу үзэлтнүүдийн бүлэглэлүүдтэй тулалдсаар байгаа юм.
Сэтгэгдэл байхгүй байна.