50 сая доллар шөнө дундаар хайсан тухайгаа Назарбаев ярьжээ

0

 

 

Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев "Хабар” телесувгийн "Түүх хэрхэн бүтээгдэв” хөтөлбөрт оролцон, шөнө дунд 50 сая доллар хайсан тухай дурсамжаа хуваалцсан байна. Тэрээр Сангийн сайд асан Александр Павлов руу утасдан: "Чамайг сайн сайд байсныг би санаж байна” гээд 50 сая доллар олохыг хүссэн аж.

 

"Астанагийн бүтээн байгуулалт зогсчихоод байсан үед би чам руу шөнийн нэг хагаст утасдан, барилгачдын цалинд өгөх 50 сая доллар олохыг хүссэн” гэж Назарбаев дурсан өгүүлсэн бөгөөд хариуд нь Павлов үнэхээр тийм зүйл тохиолдсоныг батлан дурссан байна.

 

"Тухайн үед бидэнд өөрийн гэсэн засгийн газрын харилцаа холбоо байгаагүй, зөвхөн зөвлөлтийн "кремлевки” л байсан. Тэр нь яг дуут дохио шиг их чанга дуугарна. Алма-Ата-д шөнө гэрэл цахилгаан байхгүй. Орой 23 цаг гээд бүгд унтардаг байсан. Бид нэг шөнө ажил дээрээ сууж байтал утас дуугарсныг санаж байна уу? Та ерөнхийлөгчтэй ярихаар боллоо гэж хэлснийг. Би эхлээд хэн нэгэн тоглоом хийж байна гэж бодсон. Харин дараа нь Нурсултан Абишевичийн хоолой сонсогдон: "Унтаж байсан уу?” гэхэд нь, "Үгүй ээ, ажил дээрээ сууж байна” гэтэл, "Өглөө гэхэд 50 сая доллар олох хэрэгтэй байна” гэсэн.

Тухайн үед цаг хэцүү байсан ч тэр мөнгийг олсон. Ерөнхийлөгч бараг унтдаггүй юм байна гэдгийг тэр үед ойлгосон” хэмээн Павлов дурсан ярьжээ.

 

Назарбаевыг шөнөөр ажилладаг тухай Астанагийн анхны захирагч Адильбек Жаксыбеков мөн өгүүлсэн байна. "Намайг шөнийн 12:30 цагт томилж байсан. Нурсултан Абишевич шөнө намайг уриад ярилцлага өрнүүлэнгээ: "Маргааш би чамайг хотын захирагчаар томилно. Энэ бол миний амьдралд маш чухал төсөл гэдгийг чи ойлгож байгаа” хэмээн хэлж байсан гэж дурсан ярьжээ.

Дашрамд дурдахад, "Түүх хэрхэн бүтээгдэв” телевизийн тусгай төсөл нь Казахстан улсын тусгаар тогтнолын 25 жилийн ойд зориулагдсан аж.  

zone.mn

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex