40 орчим настай эрэгтэй хүний цогцос олджээ
Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 86 дугаар байрны баруун талд дулааны шугамын худагт 40 орчим настай эрэгтэй нас баржээ. Энэ талаар дуудлагыг тус дүүргийн цагдаагийн хэлтсийн ахлах жижүүр дэд хурандаа Э өгснийг 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 11:42 цагт хүлээн авч Нийслэлийн аврах ангийн зургаан албан хаагч, нэг автомашинтайгаар ажиллаж, овог нэр, гэрийн хаяг тодорхойгүй, 40 орчим настай эрэгтэй нас барсан байсныг гаргаж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
Сэтгэгдэл байхгүй байна.