1 өдөр үйлдэгдсэн 4 халдлагыг шинжээчид юу гэж үзэв?
Исламын радикал үзэлтнүүдийн халдлагатай холбоотой байж болзошгүй дөрвөн дуулиант хэрэг явдал арванхоёрдугаар сарын 19-ны орой нэг цагт шахуу болов. Туркт сууж байсан Оросын элчин сайд нийслэл Анкара хотод алагдсан юм. Түүний амь насыг бүрэлгэсэн этгээд энэ үеэрээ исламын радикал үзэлт уриа лоозон бүхий үгсхэлэн хашигарч байжээ. 22 настай тэр цагдаа террорын "Жебхат ан-Нусра" байгууллагатай холбоотой байсан байж болохыг туркийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна.
Мөн энэ үед Анкара хотдахь АНУ-ын дипломат төлөөлөгчийн газраас холгүй нэг үл таних этгээд буун дуу гаргажээ. Энэ явдлын дараа АНУ-ын эрх баригчид Турк дэх өөрийн дипломат төлөөлөгчийн газрыг хэсэг хугацаанд хаахаар шийдвэрлэсэн байна.
Мөн арванхоёрдугаар сарын 19-ний орой Швейцарын Цюрих хотын галт тэрэгний гол буудлын лалын мөргөлийн төвд террорын ажиллагаа үйлджээ. Энд гурван хүн шархадсан байна.
Берлин хотод зул сарын баярын яармаг дээр басэмгэнэлт явдал болсон тухай мэдээ арванхоёрдугаар сарын 19-ний орой ирсэн юм. Энэ хэрэг явдлыг францын Ницце хотод болсон террорын ажиллагаатай адилхан гэж үзэж байна. Германы нийслэлд ачааны машины жолооч бөөн хүмүүсийг дайрчээ. Үүний улмаас 12 хүн амь үрэгдэж, янз бүрийн бэртэл гэмтэл авсан 50 орчим хүн эмнэлэгт хүргэгдсэн байна. Пакистанаас ирсэн 23 настай дүрвэгч энэ машиныг барьж явсан нь тодорхой болжээ. ХБНГУ-ын канцлер Ангела Меркель үүнийг террорын ажиллагаа гэж мэдэгдсэн байна.
Нэг орой өөр өөр оронд исламын радикал үзэлтнүүдийн үйлдсэн дөрвөн дуулиант хэргүүд нь өөр хоорондоо холбоотойг улс төр судлаач шинжээчид үгүйсгэхгүй байна.Ингэхдээ террористуудын үйлдэл идэвхижиж мэдэхийг дэлхийн олон орны тусгай албад зул сарын болон шинэ жилийн баярын өмнө анхааруулж байсан бөгөөд тийнхүү юу болж байгааг бид харж байна.
Нэлээд хэдэн өдрийн өмнө Оросын аюулаас хамгаалах албаны захирал Александр Бортников хэлэхдээ, зөвхөн энэ онд хүчний байгууллагынхан 42 террорын ажиллагаанаас сэргийлж, хэт даврагч үзэлтэй900 хүнийг саатуулж, нэг зуу гаруй террористыг устгалаа гэж мэдэгдсэн юм.Шинэ жилийн өмнө террористууд ийнхүү идэвхиждэг нь тусгай албадын хувьд нэгэнт тодорхой болсон хандлага юм.
С.Инда
Сэтгэгдэл байхгүй байна.