ОХУ-аас хөнгөлөлттэй үнээр 20 сая тун вакцин авна

0

ОХУ-аас хөнгөлөлттэй үнээр 20 сая тун вакцин авна

 ОХУ-тай Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам Мал эрүүлжүүлэх, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг экспортлох, үрийн аж ахуй байгуулах, хил орчмын худалдаа хийх гэсэн үндсэн дөрвөн чиглэлээр хамтран ажиллана.

Энэ хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн 11 дүгээр сарын 18-20-ны  өдөр  Оросын холбооны улсад албан ёсны айлчлал хийлсэн. Айлчлалын хүрээнд ОХУ-ын ХАА-н сайд Ткачёв Александр Николаевич, ХХАА-н дэд сайд Громыко Евгений Васильевич, Мал эмнэлэг хорио цээрийн албаны дарга  Данкверт  Сергей  Алексевич, ХАА-н яамны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга Гаршина Ольга Владимировна нарын хүмүүстэй уулзаж, цаашид хамтран хэрэгжүүлэх ажил хэргийн талаар ярилцсан байна.  Орос - Монголын ХАА-н бараа бүтээгдэхүүний худалдааг өргөжүүлэн хөгжүүлэх, монгол улсын малыг эрүүлжүүлэх хөтөлбөрийн хоёрдугаар үе шатыг хэрэгжүүлэх, махны экспортыг нэмэгдүүлэх, үр тарианы сорт гаргахад хамтарсан хөтөлбөр болоод Монгол Улсаас ХАА-н гаралтай бараа бүтээгдэхүүн нийлүүлэх квот зэрэг асуудлын талаар ярилцаж харилцан тохиролцоонд хүрлээ.
Монгол улс, Оросын холбооны улсын  Засгийн газрын 20 дугаар хурал Улаанбаатар хотноо болж, талууд "Монголын мал сүргийг эрүүлжүүлэх” хамтарсан хөтөлбөрийн хоёр дахь үе шатыг хэрэгжүүлэхээр тохиров. Мөн ХАА-н бүтээгдэхүүнийг харилцан нийлүүлэх асуудлыг цогцоор нь авч үзэж, энэ салбарт бизнесийн үйл ажиллагаа явуулах сонирхолтой компаниудыг дэмжиж, хамтарсан төслүүд хэрэгжүүлэхээр болов.
ОХУ-ын ХАА-н сайд Ткачёв Александр Николаевич –ээс  Монгол улсын Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэнд хаяглан "Монголын малыг эрүүлжүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх хүрээнд хил дамнасан малын халдварт өвчнөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр Оросын холбооны улсын Хөдөө аж ахуйн яам Монголын талтай цаашид хамтран ажиллах сонирхолтой байгаагаа албан ёсоор илэрхийлжээ. Мөн  Монголын мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүдэд 2016 оны 9-р сарын 17-28-ны өдрүүдэд хийсэн хяналт шалгалтын үр дүнгийн урьдчилсан тайланг 12 сарын эцсээр Оросын мал эмнэлэг, ургамал хорио цээрийн улсын албанаас Монголын холбогдох байгууллагад хүргүүлэх болно.  Оросын талаас импортлох хүсэлтэй аж ахуйн нэгжүүд болон хэрэглэгчдийн хэрэгцээ байгаа эсэхийг харгалзан, дээрх шалгалтын баримтуудыг судласны үр дүнд Монгол Улсаас  ОХУ-д нийлүүлэх мах, махан бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэхэд  Монголын талд туслалцаа үзүүлэх боломжийг судалж үзэх болно  гэж энэхүү  албан бичигт дурдсан байна.
"Монголын мал сүргийг эрүүлжүүлэх” хөтөлбөрийн хүрээнд ОХУ-аас хөнгөлөлттэй үнээр 20 сая тун вакцин авахаас 5 сая тун вакциныг 12 дугаар сарын 25-ны дотор авах юм.

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex