Тээврийн хэрэгслээ үзлэгт оруулаагүй бол 120 мянган төгрөгөөр торгоно
2016 оны Техникийн хяналтын үзлэгт хамрагдаагүй болон оношилгоонд орсон боловч стандартын шаардлага хангаагүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон тохиолдолд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 30 дугаар зүйлийн дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх мөнгөн торгууль /96000 төг/ оногдуулахаар заасан байдаг.
Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны 2016 оны дөрөвдүгээр сарын 20-ний өдрийн 04 тоот тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 240,000 төгрөг байхаар шинэчлэн тогтоож, 2017 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөхөөр шийдвэр гарсан.
Үүнтэй холбогдуулан тээврийн хэрэгслийн эзэмшигч үзлэгт ороогүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцвол 120,000 төгрөгийн торгууль ногдуулах юм байна. Тиймээс жолооч нар техникийн хяналтын үзлэг оношлогоондоо ирэх нэгдүгээр сарын 1-нээс өмнө амжиж орохыг нийт тээврийн хэрэгсэл эзэмшигчдэд Автотээврийн үндэсний төвөөс анхаарууллаа.
Сэтгэгдэл байхгүй байна.