Шуурхай: С.Зоригийг хөнөөсөн хэрэгт Б.Содномдаржаа, н.Даваанням нарт тус бүр 25 жил, Т.Чимгээд 24 жилийн ялыг оноолоо
С.Зориг агсныг хөнөөсөн шүүх хурал дөрвөн өдрийн турш үргэлжилж дөнгөж сая дууслаа.
Дөнгөж сая шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ танилцууллаа. Шүүх бүрэлдэхүүн Б.Содномдаржаа, н.Даваанням нарт тус бүр 25 жилийн ял, Т.Чимгээд 24 жилийн ялыг тус тус оноолоо. Б.Содномдаржаа, н.Давааням нарыг 23 жил онцгой чанга дэглэмтэй хорих ангид 2 жилийг гянданд ял эдлүүлэхээр болсон бол Т.Чимгээг 23 жил эмэгтэйчүүдийн хорих ангид ял эдүүлэхээр боллоо. Тэднийг бүлэглэн онц аюултай аргаар шунахайн сэдэлээр захиалгаар С.Зориг агсны амь насыг хенеесен гэж үзлээ.
Шүүгдэгч Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.1, 91.2.4, 91.2.6, 91.2.10, 91.2.11, 91.2.12, 91.2.13, 91.2.16 гэсэн зүйл заалтаар шүүсэн.
Б.Анир
Сэтгэгдэл байхгүй байна.