ЯАХААРАА…

0

ЯАХААРАА…

 Монгол улс минь дэлхийн түүхэнд нэрээ цуурайтуулж явсан бахархмаар сайхан түүхтэй хэдий ч, тэр хүчирхэг түүхийг үе үеийн эх орон, тусгаар тогтнол, газар нутаг, ард түмийхээ тайван жаргалтай амьдралын төлөө цусаа урсган тэмцэлдэж явсан дайн ч тулаан ч хэрнээ, эх орон ч ялагдашгүй олон өвөг дээдсүүдийнхээ амьдралаар, урсгасан цусаар бүтээсэн гэдгийг мэдэхгүй хүн байх учиргүй. Энэ сайхан бахархмаар түүхийг өнөөдрийн, сүүлийн хорь гаруй жилийн хугацаанд төрийн эрх барьж байгаа хэдэн нөхдүүдийг холбож ярина бас магтана гэдэг үнэхээрийн харамсалтай…

Улс орон мөнгөгүй байна л гээд байна, ядаж байхад ирэх 2017 оны  гуравдугаар сараас өрийг төлж эхлэх ёстой гэнэ. Өрийг гэнэ шүү, энэ өрийг энгийн иргэд бид авч идсэн юмуу. Албан ёсны хэллэгээр нь бол "Засгийн газрын баталгаажуулсан Хөгжлийн банкны гаргасан 580 сая ам.долларын бондын эргэн төлөлт”-өөр цуваа үргэлжилнэ гэнэ. Бүүр цуваа болтлоо хөвөрчихөж…

Бас нэг юм байнаа. Худал юмыг олон ярихаар үнэн болдог гэдэг. Өр төлж эхэлнэ гэнэ. Одоо яанаа, ард иргэд бидний амьдрал улам дордоно, одоо ер нь яаж амьдрах болж байнаа. Ажил хийгээд хийгээд, авдаг цалин хаанаа ч хүрэлцэхгүй юм… Сүүлийн үед энэ үгийг хүн болгон ярьдаг боллоо. Аль хэдийн ярианы гол сэдэв болчихож. Зурагтаар ч тэр, сонин сэтгүүл дээр ч тэр "одоо өр төлж эхлэх ёстой” гэж яриад байхаар цайлган цагаан сэтгэлтэй ард түмэн минь сэтгэл зовнин сонсож, дотроо бухимдаж, одоо яанаа гэж дэмий л халаглаад байх юм. Өөрөө энэ өрийг тавьж аваад идээд, салхинд хийсгэсэн юмшиг л "хүний өмнөөс” халаглаад байх юм…

Гүндүүгүй сайхан сэтгэлтэй, номхон дөлгөөн зантай монголын сайхан өвөө, эмээ, аав, ээж, ах, эгч, дүү нар минь одоо "Сэрцгээ”-ж үз. Учрыг сонсож, хужрыг тунгаах ажилдаа санаа нэгдэх цаг нь болж. Бид өрийг төлөх үйл явцад үнэхээр оролцож, тэртэй тэргүй хоосон болсон түрийвчээ дахин дахин сэгсрэх учиртай юмбол "ЮУНД, ЮУНЫ ТӨЛӨӨ, ЯАХ ГЭЖ” гэдгээ тодорхой мэдмээр байна. Өт ч бас биенд нь хүрэхээр арвалздаг гэдэг.

Эрх баригчид аа!!!

Өнөөдөр эхний өрийн тухайд л ярилцья. Энэ хэзээ авсан, ямар хугацаатай, хэдэн хувийн хүүтэй, хэн хэн энэ мөнгийг авч кармаалсан, тэгээд ямар зориулалтаар ашигласан, монгол улсад минь, бүүр тодорхойгоор ард иргэд бидэнд сайн сайхнаар ямар нөлөө үзүүлсэн, одоо зээлийн эргэн төлөлтийг хэн хариуцаж гардаж төлөлт хийх ёстойг маш тодорхой бас зоригтойгоор хэлээд өгөөч.

Засгийн газрын баталгаажсанаар гэсэн тэр үеийн засгийн газар нь ямар баталгаа гаргаж өгсийн, Хөгжлийн банкны гаргасан гэсэн. Хөгжлийн банкаа!!! Энэ зээлийг хэн хэнд өгсийн. Нэр ус нь та нар дээр мэдээж байгаа. Энэ бондыг гар тосон авч кармаандаа хийсэн нөхдүүдээ, Та нар энэ мөнгийг юу юунд ашигласийн.

Ард түмэн бид энэ хэдхэн асуултандаа маш тодорхой хариулт авмаар байна.

Би Монгол улсын иргэн, Монгол хүн гэдгээрээ бахархдаг. Айхтар тансаглаад байхгүй ч амьдралдаа дутах зүйлгүй, олны дунд манлайлаад байхгүй ч шударга бус явдалтай эвлэрээд байх дургүй зангаар өрвөлзөж өгдөг зантай хүн. Амьдралаа өр зээлгүй зөв авч явахыг хичээж, олсноо яг хуваарилж амьдарч байхад, алсаараа би өрөнд орчихсон байх юм. Бүүр ирэх 3 сараас эхлээд төлж эхлэх ёстой гэнэ. ЯАХААРАА…

 

 

АБадмаа

BOLOD.MN

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex