АГААРЫН БОХИРДЛЫГ 600 САЯ ТӨГРӨГӨӨР СУДАЛНА ГЭВ ҮҮ
Энэ онд агаарын бохирдлыг бууруулахад улсын төсвөөс ТАВАН ТЭРБУМ, Нийслэлээс ГУРВАН ТЭРБУМ 150 САЯ, "Улаанбаатар Цэвэр агаар төсөл”-өөс 2.6 САЯ АМ.ДОЛЛАР зарцуулах тухай тоон мэдээллийг гаргаад байгаа.
Тэгвэл нийслэл өөрсдийн зарцуулах хөрөнгийг дараах ажлуудад зарцуулахаар төлөвлөөд байгаа аж.
-”Монватт” компанийн үйлдвэрлэдэг Тулгат зуухны хэрэглээг нэмэгдүүлэхэд НЭГ ТЭРБУМ /Энэхүү зуух нь цахилгаан эрчим хүч ашиглан 8-10 цагийн хугацаанд өөрийгөө цэнэглэж дулааныг хуримтлуулснаар 24 цагийн турш таны гэр болон амины орон сууцыг халуун дулаанаар хангах боломжтой/
- Нийслэлийн байгаль орчны газартай хамтран хотын ногоон байгууламж, ойжуулалтыг дэмжихэд 400 САЯ
-Агаарын чанарыг шинжлэх явуулын лабораториудын тоног төхөөрөмжийн шинэчлэлд НЭГ ТЭРБУМ 150 САЯ
-Агаарын бохирдол иргэдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгааг судлах судалгааны ажилд 600 САЯ төгрөг зарцуулахаар төлөвлөж байна
Нийслэлд өвлийн улирал эхлэхтэй зэрэгцэн утаа гамшгийн хэмжээнд хүрч, нийгмээрээ өвчлөлд өртөх нь эрс нэмэгдэж байгааг найман настай балчрууд ч ойлгохоор байна. Харин манай бодлого тодорхойлогчид үүнийг илүү баримтжуулахыг хүссэн бололтой. Тэд гамшгийн үеийн тоо баримтуудыг гаргахаар 600 сая төгрөгийг зарцуулахаар болж. Нэг үгээр утааг 600 сая төгрөгөөр судална. Өмнөх шийдвэр гаргагчдын жишиг. Тэд утааг бууруулахаар энэ маягаар ажиллаж ирсэн. Үр дүн нь өнөөдрийн SOS.
Дээрхтэй ижилхэн үр ашиггүй, хөрсөн дээр буудаггүй бодлого шийдвэрээс болж нийслэлчүүд өнөөдөр дэлхийн хамгийн бохирдол ихтэй хотын иргэд хэмээн цоллуулж байна. Гэтэл үүн дээр ямар тодотгол, тодруулга хэрэгтэй гэж 600 сая төгрөгөөр судалгаа хийж байна вэ?
Оллоо.мн
Сэтгэгдэл байхгүй байна.