Монголд тахийг эргүүлэн нутагшуулж эхэлсний 25 жилийн ой тохионо

0

 

Монголд тахийг эргүүлэн нутагшуулж эхэлсний 25 жилийн ой тохионо

 БОАЖ-ын сайд Д.Оюунхорол БНЧУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин хатагтай Ивана Гролова, Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек нарыг хүлээн авч уулзлаа. Прага хотын амьтны хүрээлэн зэрлэг адуу тахийг хамгаалж үлдэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан бөгөөд 2010 оноосМонголд тахь нутагшуулах ажлыг амжилттай хийж ирсэн юм. Өнгөрсөн хугацаанд Прагийн амьтны хүрээлэнгийн зардлаар Монголд нийт 23 тахийг тээвэрлэн авчирсанбөгөөд эдгээрийн 19-ийг Говийн их дархан газарт, бусдыг нь Хомын талднутагшуулжээ. Прагийн амьтны хүрээлэн тахийг тээвэрлэн авчрахаас гадна амьдрах, нутагших орчныг нь хангах тодорхой хөрөнгө оруулалтыг ч хийсээр иржээ.


Цаашид ч тахийг тээвэрлэн авчрах, нутагшуулахад санхүүгийн болон бусад дэмжлэгүзүүлнэ гэдгээ ноён Мирослав Бобек БОАЖ-ын сайд Д.Оюунхоролтой уулзахдаа хэллээ. Энэ жил Монголд тахийг эргүүлэн нутагшуулж эхэлсний 25 жилийн ой тохиох бөгөөд ирэх зургадугаар сард,ойн үеэр нэмж тахь тээвэрлэж ирэхээр төлөвлөж буйгаа ноён Мирослав Бобек хэлэв. Монголд1992 оноос тахьнутагшуулж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар Хустайн нуруу, Говийн их дархан газар, Хомын талд нутагшсан тахийн тоо 500 гаруйд хүрээд байгаа юм.

БОАЖ-ын сайд Д.Оюунхорол дэлхийн цор ганц зэрлэг адуу- тахийг хамгаалж үлдэх, Монголд нутагшуулахад үнэлж баршгүйхувь нэмэр оруулсан Монголд суугаа ЭСЯ, Прагийн амьтны хүрээлэнгийнхэнд талархал илэрхийлэв. Монголд тахь тээвэрлэж авчрах, нутагшуулах, өсгөж үржүүлэх БНЧУ-ын ЭСЯ болон Прагийн амьтны хүрээлэнгийн ажлыг цаашид ч дэмжиж, хамтран ажиллана гэдгээ мөн онцоллоо. БОАЖЯ-наасГовийн их дархан цаазат газрын "Б” хэсгийг өргөтгөхөөр ажиллаж буйгаа салбарын сайд хэлэв. Ингэснээр байгаль хамгаалагчийн оронтоо нэмэгдэж, тахь хамгаалалд ахиц гарах юм. Мөн "Тахь сэргээн нутагшуулах, хамгаалах үндэсний хөтөлбөр”-ийг боловсруулж байна. Ийм хөтөлбөртэй болсноор тахийг хамгаалах, өсгөн үржүүлэх ажлыг дэмжсэн эрх зүйн баримт бичигтай болох юм. Ирэх зун тэмдэглэх 25 жилийн ойгоосөмнө дээрх ажлуудыг хийж гүйцэтгэхээр БОАЖЯ ажиллаж буйгсайдхэллээ. Мөн Монголд тахь нутагшуулсны ойн үеэр тахь нутагшуулах үйл ажиллагааны талаар болон тахийн тухайолон нийтэд сурталчлаххэрэгтэйг онцлов гэж БОАЖЯ-ны ХМА-наас мэдээллээ.

niislel.mn

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex